Red Dragon CS2
🇲🇳MONGOLIAN CS2 CONTENTS🇲🇳
WATCH FULL FRAGMOVIES ON YOUTUBE
910 > mo0N 💀
13/08/2026
CS-н дараагийн үе s1mple-гүйгээр үргэлжилж болох ч
CS-н түүхийг s1mple-гүйгээр ярих боломжгүй
s1mple-ийн Түүх - Хамгийн toxic ч Хамгийн шилдэг нь Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
tonymontana was INSANE❗️ BLAST BOUNTY S2
17/07/2026
Үнэгүй skin авах уу? Энэ бичлэгний description дээрх линкээр FACEIT дээр хийсэн HIGHLIGHT-аа явуулаарай. Хамгийн галзуу буудалтын эзэнд skin өгнө өө.
ХОЛИО СОЛИО Ч ЭХЭЛЛЭЭ ДЭЭ! #WEEKLYDROP ep.1 FACEIT HIGHLIGHT ХҮЛЭЭН АВАХ: https://forms.gle/4dLQCA8znb5ZRiiy7
10/07/2026
Түүх давтагддаг…
Анх 910, mzinho-г Mongolz-д нэгдэх үед хүмүүс бүх л талаас нь харааж, харлуулж байсан ч цаг хугацааны эрхээр тэд өөрсдийгөө хангалттай хэмжээнд батлан харуулснаар өдгөө үзэгчдийн хайртай тоглогчид болсон. Хүмүүс ч амаа барьсан.
Харин Mzinho багаас гарч, Cobrazera сэлгээнд жилжсэн яг энэ мөчид tikuak, darkmeister хэмээх тоглогчид Mongolz-д нэгдэнэ гэх яриа social-р битүү л явж байна. Яг л өмнөх түүх шиг Mongolz ингээд сүйрлээ л гэсэн хүмүүс…
Хэн ч орсон, юу ч болсон бай цаг хугацааг тэдэнд өгөх хэрэгтэй. Мөн дараа нь амаа барихгүйн тулд амжилт хүсдэггүй юм гэхэд чимээгүй л байсан нь дээр.
Өнөөдрийн шинэ update: C4 илүү бодит амьдралд дөхсөн дэлбэрэлттэй болсон байна.
09/07/2026
BC.Game баг MZINHO-г ониллоо
HLTV-ийн мэдээлснээр BC.Game баг The MongolZ-ийн залуу од Ayush “mzinho” Batbold-ыг эгнээндээ нэгтгэхээр зорьж байна. Хэрэв энэхүү наймаа биелбэл тэрээр хуучин багийн анд Azbayar “Senzu” Munkhbold-той дахин нэг багт тоглох юм.
BC.Game сүүлийн саруудад бүрэлдэхүүнээ эрчимтэй шинэчилж байгаа бөгөөд саяхан домогт тоглогч Emil “Magisk” Reif-ийг элсүүлсэн. Харин mzinho-г авснаар шинэчлэлийн ажил бүрэн дуусах төлөвтэй байна.
19 настай mzinho энэ жил The MongolZ-ийн бүрэлдэхүүнд тогтвортой өндөр түвшинд тоглож, 96 map-н турш 1.04 rating үзүүлэлттэй байна. Хэдийгээр баг нь энэ улиралд түрүү авч чадаагүй ч тэрээр өөрийн үнэ цэнийг олон улсын тавцанд баталсаар байгаа юм. Харин The MongolZ саяхан IEM Cologne 2026 Major-ийн гуравдугаар шатанд 2-3 амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлж, шийдвэрлэх тоглолтод 9z багт ялагдан плей-оффт шалгарч чадаагүй.
BC.Game-ийн гүйцэтгэх захирал Ali Muhanned өмнө нь багаа дэлхийн топ 5-т багтаах зорилготой гэдгээ илэрхийлж байсан бөгөөд mzinho-ийн наймаа энэ зорилгод хүрэх том алхам гэж үзэгдэж байна.
Энэ шилжилтийн бас нэг онцлох зүйл нь Senzu болон mzinho нарын олон жилийн дотно нөхөрлөл юм. Өнгөрсөн жил Senzu сэлгээнд суух үед mzinho түүнийг “насан туршийн найз” хэмээн тодорхойлж байсан билээ.
BC.Game-ийн боломжит бүрэлдэхүүн:
* Oleksandr “s1mple” Kostyliev
* Denis “electroNic” Sharipov
* Azbayar “Senzu” Munkhbold
* Emil “Magisk” Reif
* Ayush “mzinho” Batbold
* Дасгалжуулагч: Wiktor “TaZ” Wojtas
06/07/2026
Бразил Норвегид 2:1-ээр ялагдаж ДАШТ-ээс хасагдсанаас хэдхэн цагийн дараа Неймарын Steam профайл 200 гаруй 🇳🇴 Норвегийн далбаагаар дүүрчээ.
Neymar Бразилийн төлөөх сүүлчийн гоолоо оруулсан бөгөөд удалгүй шигшээ багаас зодог тайлж байгаагаа албан ёсоор зарласан.
Одоо Neymar маань Major луу зүтгэвэл тэ?! 😝
22/06/2026
999 FPS 🔥
Германы цагдаа нар Cologne хотод 6/20-ны шөнө Ropz-ийг шөнийн цагаар хэт чанга дуу чимээ гаргаж хөдөлгөөнд оролцсон гэх шалтгаанаар зогсоож шалгасан байна. Ropz өөрийн Porsche GT3 RS загварын машинтайгаа явж байжээ. Тэрээр мөн 9 сарын өмнө нилээн том осол хийж байсан юм.
22/06/2026
Mirage дээр “magixx”-н graffiti нэмэгдэх үү?
CS2-ийн албан ёсны X хаяг cover зургаа шинэчилжээ. Ямар нэг томоохон update-н өмнө тэд cover зургаа шинэчилж үзэгчдэд hint өгдөг нь бараг л уламжлал болсон.
Энэ удаагийн шинэчлэлтээр “magixx”-ийн байж боломгүй 1v4 clutch авсны дараах reaction-г оруулжээ. Магадгүй дараагийн томоохон update-аар Mirage kitchen(market) цонхны харалдаа цоо шинэ graffiti нэмэгдэх магадлал тун өндөр байна.
Миний хувьд бараг л ороод ирэх болов уу гэж харж байна.
Category
Address
Geoje
53276
Alerts
Be the first to know and let us send you an email when Red Dragon CS2 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.