Elite dance studio
🩷Бүжиг бол биеэр илрэх “яруу найраг” 🩷
02/10/2026
01/10/2026
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмадын хүлээн авалтад “Эрчис” хамтлаг оролцож, “Хүлгэн жороо” бүжгээрээ ахмад буурлууддаа хүндэтгэл илэрхийллээ.
01/10/2026
МТТеатрын дуучин МУСТА Ц.Очирбатын “Хүндэтгэл” тоглолтод “Эрдэнэс” хамтлагийн охид амжилттай оролцож, уран бүтээлийн мэндчилгээ дэвшүүллээ.
27/09/2026
ЭЛИТ БҮЖГИЙН СТУДИ — ШИНЭ ЭЛСЭЛТ ✨
Үндэсний болон сонгодог бүжгээр
авьяас чадвараа хөгжүүлэх хүсэлтэй цаашид хамтлагийн бүрэлдэхүүнд орж, тэмцээн уралдаан, тайзны тоглолтод идэвхтэй оролцох сонирхолтой хүүхдүүдийг урьж байна.
Шинэ элсэлт:
✔️3-4 дүгээр анги
✔️6–8 дугаар анги
📞 Утас: 89987862
📍 Хаяг: Тэмүүлэн төв, 3 давхар, 301 тоот
Хичээл 10дугаар сарын 5наас эхэлнэ❗️❗️
22/09/2026
🇲🇳 “MONGOL NOMADIC”-ИЙН “БЭСРЭГ НААДАМ”-Д МОНГОЛ ӨВ СОЁЛОО СУРТАЛЧИЛЛАА
Elite Dance Studio-ийн “Эрдэнэс” хамтлаг “Mongol Nomadic”-ийн жуулчдад зориулсан “Бэсрэг наадам”-д нийт 11 удаа оролцож “Савхат бий”, “Угалзхуй”, “Нуман бий”, “Савардан” зэрэг уран бүтээлүүдээ 1000 гаруй жуулчинд толилуулж чадлаа.
“Эрдэнэс” хамтлагийн бүжигчид эдгээр бүтээлээрээ монгол бүжгийн уян налархай хөдөлгөөн, биелгээний өвөрмөц хэв маяг, сүр хүч, эрэмгий шинж болон үндэсний хувцасны өнгө төрхийг амилуулж, эх орныхоо өв соёлыг жуулчдад сурталчиллаа.
Монгол орныг зөвхөн үзэж харахаас гадна монгол хүний зан чанар, ахуй амьдрал, урлагийн нарийн мэдрэмжийг хөгжим, бүжгийн хөдөлгөөнөөр дамжуулан мэдрэх боломжийг жуулчдад олгосон үнэ цэнтэй учрал байлаа.
Үндэсний өв соёл бол зөвхөн хадгалж үлдээх дурсгал бус, хүүхэд залуу үедээ өвлүүлэн эзэмшүүлж, тайзнаас тайз, үеэс үед түгээн дэлгэрүүлэх учиртай амьд өв билээ. Манай бүжигчид нас бага ч үндэсний урлагийнхаа үнэ цэнийг тээж, Монгол орноо сурталчилж буй өвлөн уламжлагчид юм.
“Эрдэнэс” хамтлагийн авьяаслаг бүжигчид энэхүү өвийг өвлөн хөгжүүлж, эх орноо дэлхийд таниулах их аяллынхаа эхлэлийг тавилаа🇲🇳
20/09/2026
“ГОВИЙН УЯНГА” УЛСЫН АНХДУГААР УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“Говийн уянга” хамтлагийн 30 жилийн ойн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн Улсын анхдугаар уралдаанд Elite Dance Studio таван гоцлол, таван хамтлагийн нийт 10 бүтээлээр оролцож, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
Тус уралдаанд 24 багшийн удирдсан 800 гаруй суралцагч оролцож, нас болон төрлийн ангиллаар ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Манай студийн амжилт:
🥈 Өнөрбаярын Ану — “Басаганай гоёолто”
Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
🥉 Чинзоригийн Азжаргал — “Хүрэн торгууд”
Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
🥈 “Эрхэс” хамтлаг — “Өгийт ахм”
Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Гоцлолын төрөлд оролцсон бүтээлүүд:
1. Өнөрбаярын Ану — “Басаганай гоёолто”
2. Чинзоригийн Азжаргал — “Хүрэн торгууд”
3. Гантөмөрийн Ганцэцэг — “Журай”
4. Түмэннастын Мөнгөнсор — “Савардан бий”
5. Дашлхагвын Энхнаран — “Дайчин гоо”
Хамтлагийн төрөлд оролцсон бүтээлүүд:
1. “Эрхэс” хамтлаг — “Өгийт ахм”
2. “Эрчис” хамтлаг — “Тойрон бүжье”
3. “Эрдэнэс” хамтлаг — “Савхат бий”
4. “Эрхэмсэг” хамтлаг — “Тоохуу нэгэн гос”
5. “Elite’s” хамтлаг — “Торгууд сэвгэрийн бий”
Тэмцээнд оролцсон бүх бүтээлийг Elite Dance Studio-ийн багш О.Туяа дэглэн найруулж, хүүхэд бүрийн нас, биеийн онцлог, ур чадвар, тайзны илэрхийлэлд тохируулан боловсруулсан. Бүтээлүүдийн хөгжмийн боловсруулалт, ашиглах зөвшөөрөл, угсаатны онцлогт нийцсэн хувцас, тайзны дүр төрхийг мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран цогцоор нь бэлтгэлээ.
Уралдаанд студиэ төлөөлөн оролцсон нийт суралцагчдадаа баяр хүргэж, хүүхдүүдээ тууштай дэмжсэн эцэг эхчүүд болон бүтээлүүдийг бэлтгэхэд хамтран ажилласан хөгжмийн зохиолч, уран бүтээлч, хувцасны зураач, оёдолчдодоо талархал илэрхийлье.
Мөн 30 жилийн түүхэн ойгоо улсын хэмжээний уралдаанаар тэмдэглэсэн “Говийн уянга” хамтлаг болон зохион байгуулагч багийн хамт олонд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
ELITE DANCE STUDIO
Төв аймаг, Зуунмод хот
Undrah Narantuya
15/09/2026
Монголын Соёл, урлагийн ажилтны өдрүүдийг тохиолдуулан 2026 оны 9 дүгээр сарын 12-13ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Дунд голд Elite Dance Studio-ийн хамт олон 1000 ширхэг бургас тарилаа.
Ингэснээр бидний тарьсан модны тоо 7000 гаруйд хүрч байна🌳
Хүүхэд багачуудад урлагийн боловсрол олгохын зэрэгцээ эх дэлхийгээ хайрлах, байгаль орчноо хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэх нь бидний эрхэм зорилгын нэг билээ.
Нийт соёл, урлагийн салбарынхандаа Соёл, урлагийн ажилтны өдрийн баярын мэнд хүргэе!
💐💐💐
2026.09.13
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Dzuunmod
Alerts
Be the first to know and let us send you an email when Elite dance studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.