Zurvas
Эрдэнэт залуус хуудас
Аавтайгаа ярилцъя✨
Энгийн яриа, хамгийн нандин дурсамж.
❤️❤️❤️Аавуудын баярын мэнд❤️❤️❤️
Орхон аймгийн Цагдаагийн газрын 50 жилийн ойн баяр🇲🇳
Яг одоо📍Амарын талбай
03/08/2026
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
Өнөө шөнийн 00 цаг дуусаад дугаарын тэгш, сондгойг харгалзан шатахуун олгоно. Нэг машины цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана. Нөөцийг зөв хуваарилах хүрээнд энэ сарын 15 хүртэл дээрх зохицуулалт үргэлжилнэ. БНСУ, ОХУ, дэлхийн орнууд ийм зохицуулалттай байна.
Яг одоо Эрдэнэт хот.
2026.07.31 08:10мин
29/07/2026
Энэ юу вэ? Мэдэх хүн байна уу🤭
27/07/2026
🇲🇳Эрин зууны бахархал
Эрдэнэт 50жил 🇲🇳
ХҮЛЭЭЛТ өндөртэй эхэлж, БАХАРХАЛ дүүрэн өндөрлөв.
Хангай дэлхий ивээж нарны илч, хурын шим, газрын өгөөж тэгширсэн өгөөмөр зуны 3 өдрийг хотол олноороо тэнүүн жаргалтай, бахдам амжилттайгаар дүүргэж чадлаа. МУ-ын 3 ерөнхийлөгч заларч, нутаг нутгийн мэргэн харваачид цэц ухаанаа сорьж, газар газрын удам сайт хурдан хүлэгүүд самсаа шархируулан давхилдаж, хүчит бөхчүүд нь эр бяраа шавхаж уран барилдааныг үзүүлэн наадамчин олноо цэнгүүлэн жаргааж, сэтгэл тэнүүн, төгөлдөр сайхан наадаж өнгөрөөлөө.
Төрөлх нутгийн бүтээлч ахмадууддаа гүнээ талархал илэрхийлье. Үр хойчдоо үлдээсэн энэ их буян, их бүтээн байгуулалтыг залуу үе нь өлгийдөн авч, ирэх зуун жилийг бахдам амжилт, өрнүүн их үйлсээр үр хойчдоо мөн өвлүүлэн үлдээх болно.
Ойн баяр наадмын хүрээнд Аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид эрвийх, дэрвийхээрээ ажиллаж, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд бүгд нэг зүгтээ харж чадсаны үр дүнд ЭРДЭНЭТЧҮҮД БИД ТҮҮХТ 50 жилийн баяр наадмаа сэтгэл тэнүүн үдэн өнгөрөөлөө.
🇲🇳🇲🇳🇲🇳Хүлээлт ихтэй энэ том баярыг хүндэтгэл бахархалаар дүүргэж, сэтгэл зүрх огшоосон, залуу үеийнхнээ гал цогыг өрдсөн ТА БҮГДЭД ГҮНЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!.
Наадмын дараа намар гэдэг! Баяр дууссан ч хөрөнгө оруулалтын маш том төсөл, ажлууд дуусаагүй биднийг хүлээж байна. Ирсэн гийчэд буцаж, ЭРДЭНЭТЧҮҮД бид л үлдэх учир энэ их бүтээн байгуулалт, нөр их хөдөлмөрийг хадгалж, хайрлаж, хяналт тавьж, ухамсартай соёлтой ЭРДЭНЭТИЙН ИРГЭД гэдгээ харуулах үлдлээ!!!.
25/07/2026
Их ажлын ард гараад нуруугаа тэнийлгэж буй АЛБАН ХААГЧИД🇲🇳🇲🇳🇲🇳Баярлалаа👮♀️
25/07/2026
"ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛ-н ойн хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
🔵Түрүү бөх Ланд-300 автомашинаар,
🔵Үзүүр бөх 2 өрөө байраар шагнана.
25/07/2026
🇲🇳Эрдэнэт хотын 50 жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ Улсын харцага Б.Зоригтбаатар нар үзүүр түрүү булаалдахаар үлдлээ.
Click here to claim your Sponsored Listing.