Tenger

Tenger

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Tenger, Journalist, Changwon.

2009 он МУ-ын "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн дэд байр
2011 он МУ-ын "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн тэргүүн байр
2011 он ОХУ-ын "Битва экстрасенсов" нэвтрүүлгийн шилдэг оролцогч
"Тэнгэрийн хүчит давалгаа"ТББ тэргүүн Тэнгэр бөөгийн албан ёсны хуудас 2009 он МУ-ын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн дэд байр
2011 он МУ-ын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн бүх шилдэгүүдийн халз тулааны тэргүүн байр
2011 он ОХУ-ын TНT телевизийн “Битва экстрасенсов” нэвтрүүлгийн шилдэг оролцогч
“Тэнгэрийн хүчит давалгаа” ТББ тэргүүн: Г.Тэнгэр

21/09/2026

Бодсон зүйл нь саадгүй байх болтугай! 2026.09.21

17/09/2026

Төрсөн өдрөөр минь цугларсан 5 сая төгрөгийг “Зүрх мартахгүй” төсөлд хандив болгон өглөө. ❤️
Болдсайхан эмч бол үнэхээр олон бяцхан зүрхэнд амьдрал, итгэл найдвар бэлэглэж яваа мундаг эмч гэдгийг хүн бүхэн мэднээ.
Миний төрсөн өдрийн баяр нэг өдрөөр дуусах биш, хэн нэгэн бяцхан үрийн амьдралд гэрэл нэмээсэй гэж хүссэн юм. Тиймээс энэ хандив маань хагалгаанд орох шаардлагатай, тусламж хүлээж байгаа бяцхан үрсэд зориулагдана гэж бодохоор үнэхээр сайхан байна.
Манайхаан, боломжтой хүн бүр бяцхан үрсийн төлөө сэтгэлээ нийлүүлж, “Зүрх мартахгүй” төсөлд хандив өргөж байгаарай. 🤍
Нэг хүний тус бага мэт боловч, олны нийлсэн сэтгэл маш олон хүүхдийн амьдралыг аварч чадна.
Бяцхан зүрх бүхэн цохилж байг. ❤️ 2026.09.17

16/09/2026

Өнөөдөр тэнгэр аавын минь төрсөн өдөр болж байна. Аав минь бидэндээ байсан бол 63 нас хүрэх байжээ. Сайхан аавынхаа үр нь болж төрсөн би мөн ч азтай хүн юмдаа... Аавдаа төрсөн өдрийн мэнд хүргэж байна.

13/09/2026

Хүний хүүхдийг битгий гоочилж, муулж байгаарай!
Өнөөдөр бусдын хүүхдийг шүүж, элдвээр хэлж байгаа ч маргааш өөрийн чинь хүүхэд ямар замаар явахыг хэн ч мэдэхгүй.
Амьдрал эргэдэг. Хүний үрийг муу хэлсэн үг нэг л өдөр өөрийн чинь сэтгэлийг өвтгөж мэднэ.
Тиймээс хүний хүүхдийг өрөвдөж хар, алдааг нь шоолж биш, ойлгож ярь!
Амнаасаа гарч байгаа үгнээсээ айж байгаарай! Үг гэдэг эзнээ олдог юм шүү. Тэнгэр бөө

13/09/2026

Амьдралд хэзээ ч бүү ам гараарай!
“Би хэзээ ч тэгэхгүй.” “Надад ийм зүйл хэзээ ч тохиолдохгүй.” “Би хэзээ ч ийм байдалд орохгүй.” гэж битгий хэл!
Амьдрал хэнийг ч, хэзээ ч шалгаж чаддаг. Өнөөдөр бусдыг шүүж байгаа зүйл чинь маргааш өөрийн чинь амьдрал дээр ирж мэднэ.
Тиймээс бардамнахын оронд даруу бай! Шүүхийн оронд ойлго!
Ам гарахын оронд амьдралыг хүндэл.
Хорвоо эргэдэг юм шүү!
Хэзээ ч гэдэг үгийг болгоомжтой хэлээрэй! Тэнгэр бөө

13/09/2026

Гудамжаар явж байхад танихгүй мэт атлаа танил дотно хүмүүс таараад
“Дэмждэг шүү” гээд элгэмсэг гар барин инээмсэглэж, хамт зургаа даруулах үнэхээр сайхан мэдрэмж юм аа. ❤️
Хүний өгсөн чин сэтгэлийн дэмжлэг, дулаахан инээмсэглэл гэдэг ямар их урам өгдөг юм бэ.
Та бүхэндээ маш их баярлалаа. 🙏
Ийм мөч бүрийг би сэтгэлдээ хадгалж явна аа. 😊

12/09/2026

Монголоо санаад ирлээ

Холын газрын гэрэл дунд
Хоног өдрүүд урссаар л
Хөх тэнгэр, тал нутагаа
Хичнээн их санасан гээч
Хүний нутаг сайхан ч гэлээ
Өөрийн нутгийг яаж гүйцэхэвдээ
Салхинд нь хүртэл танил дуу бий
Санаанд минь Монгол минь байлаа

Тэнгэр хүү нь Монголоо санаад ирлээ
Тэнүүн талдаа сэтгэлээ тэврээд ирлээ
Ээж аавын минь мөр үлдсэн
Элгэн нутагтаа зүрхээ авчирлаа
Тэнгэр хүү нь Монголоо санаад ирлээ
Тэнгэрийн салхиндаа духаа үнсүүллээ
Хичнээн хол явсан ч буцах нэг газар
Хөх Монгол минь байлаа

Уулсын бараа холоос харагдахад
Уйлах шахам сэтгэл догдоллоо
Унаган хэлээрээ мэндлэх хүмүүсээ
Уулзах бүрдээ улам хайрлалаа
Он жил намайг хол авч явсан ч
Орхиогүй ээ би эх нутгаа
Зүүдэнд хүртэл дуудагддаг
Зүрхний минь ганцхан нутаг аа

Тэнгэр хүү нь Монголоо санаад ирлээ
Тэнүүн талдаа сэтгэлээ тэврээд ирлээ
Ээж аавын минь мөр үлдсэн
Элгэн нутагтаа зүрхээ авчирлаа
Тэнгэр хүү нь Монголоо санаад ирлээ
Тэнгэрийн салхиндаа духаа үнсүүллээ
Хичнээн хол явсан ч буцах нэг газар
Хөх Монгол минь байлаа

Хол явах тусам ойлгожээ
Хорвоод нутаг шиг үнэтэй юм үгүйг
Хаана ч би амьдарсан
Хөх Монголын хүү хэвээрээ

Тэнгэр хүү нь Монголоо санаад ирлээ
Монголын тэнгэр минь намайгаа тослоо
Нэг л амьдрах энэ хорвоод
Нутгаа санах сэтгэл хамгийн үнэн юм аа…
Хөх Монгол минь, би ирлээ…
Тэнгэр хүү чинь гэртээ ирлээ. 🇲🇳

Үг:Тэнгэр

10/09/2026

Сонин юм аа… энэ зургийг хараад яг аавыгаа харж байгаа юм шиг санагдлаа. Манай аав яг ийм төрхтэй хүн байсан. Би аавтайгаа их адилхан юм байна даа. Хүн явсан ч төрх нь, зан нь, харц нь үр хүүхэддээ үлддэг юм байна… ❤️

10/09/2026

Хэдэн арван жилийн өмнө төрсөн бол ийм л нэгэн явж байх байж дээ.

Photos from Tenger's post 10/09/2026

10 жилийн өмнө би анх Солонгост ирж байлаа…
Тэр үед зүрхэндээ маш олон мөрөөдөл тээж, “Нэг л өдөр чадна” гэж өөртөө итгэж явсан.
Өнөөдөр эргээд харахад тэр үеийн мөрөөдлүүд бүгд биелсэн байна. ❤️
Амьдралд хэцүү үе, шантрах мөч олон байсан ч би хэзээ ч бууж өгөөгүй.
Тиймээс өнөөдөр хамгийн их талархаж байгаа хүн минь өөртөө талархаж байна.
Юунаас ч шантардаггүй, унасан ч дахин босдог, айсан ч урагшаа алхдаг өөрийнхөө зоригт баярлалаа.
10 жилийн өмнөх надад хэлэх ганцхан үг байна:
“Чи зөв замаар явжээ. Чи чаджээ.”
Одоо дахиад шинэ мөрөөдлүүдийнхээ араас явна.
Таны, чиний зам ч зөв байгаасай!
/Хамгийн анх Солонгост ирж залбирдаг байсан Нам Сан хайрханд гарч талархаж байгаагаа илэрхийллээ./
2026.09.10

Category

Website

Address


Changwon

Alerts

Be the first to know and let us send you an email when Tenger posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Changwon.