Chimfinity Jump

Chimfinity Jump

Share

💃 Хөгжилтэйгээр жингээ хасах уу?🤩
Jumping Fitness–тэй хамт хөгжилтэйгээр төгс биеийн галбир, эрүүл мэндээ хадгалъя!
📞+976 88854969

07/09/2025

🌿 #ЭрхэмсэгЭмэгтэй Цуврал – 4 🌿
Дотоод амар амгаланг олох нь

“Эрхэмсэг эмэгтэй та гоо үзэсгэлэнгээ зөвхөн гаднаасаа биш, дотроосоо бүтээдэг. ✨
Сэтгэл санааны тайван байдал бол таны жинхэнэ гоёл юм.

💡 Сэтгэлээ эрүүл байлгах энгийн зуршлууд:
🧘 Өдөр бүр 5 минут чимээгүй сууж, гүнзгий амьсгал аваарай.
📔 Сөрөг бодлоо бичиж гарга – бичих нь эмчилгээ болдог.
🌸 Өөрийгөө эерэг хүмүүстэй хүрээлүүл.
🚶‍♀️ Алхах, дасгал хийхдээ бодлоо цэгцэл.
💤 Дутуу нойроо нөхөж, амралтаа эрхэмлэ.

Эрүүл сэтгэл + Эрүүл бие = Эрхэмсэг эмэгтэй 👑✨
Та өөрийгөө хайрлаж, тайван байдлаа хамгаалж чадвал гэрэл тань улам тодорно. 🌟”

06/09/2025

💃 #ЭрхэмсэгЭмэгтэй Цуврал – 3 💃
Эрч хүчний түлхүүр бол хөдөлгөөн

“Эрхэмсэг эмэгтэй та өөрийгөө зөвхөн гоо сайхан, ухаанаараа биш, эрч хүчээрээ тодотгодог ✨
Харин тэр эрч хүчний нууц нь хөдөлгөөнд байдаг!

🦘 Jumping fitness бол таны:
✔️ Калори шатаах хамгийн хөгжилтэй арга
✔️ Стресс тайлж, инээмсэглэл бэлэглэдэг дасгал
✔️ Булчин чангаруулж, биеийн галбираа хадгалах шийдэл
✔️ Зүрх судас, үе мөчид ээлтэй спорт

💡 Долоо хоногт 3 удаа 30 минутын хөдөлгөөн хийхэд л таны бие, сэтгэл мэдэгдэхүйц өөрчлөгдөнө.

Эрүүл, эрч хүчтэй эмэгтэй бол эрхэмсэг эмэгтэй 👑✨
Өнөөдөр өөртөө цаг гаргаад хийгээд үзээрэй! 🚀”

05/09/2025

🥗 #ЭрхэмсэгЭмэгтэй Цуврал – 2 🥗
Эрч хүчтэй, гэрэлтсэн эмэгтэй байх нууц

“Эрхэмсэг эмэгтэй минь, таны гоо үзэсгэлэн дотроосоо эхэлдэг ✨
Эрүүл хооллолт бол таны арьс, үс, энергийн хамгийн том хөрөнгө оруулалт юм.

💡 Өдөр тутмын энгийн зөвлөгөө:
1️⃣ Өглөөний цайгаа алгасахгүй — өндөг, овъёос, жимс таныг өдөржин эрч хүчтэй байлгана 🥣🍓
2️⃣ Ус уух зуршил бий болго — өдөрт 6–8 стакан ус таны арьсыг гэрэлтүүлнэ 💧
3️⃣ Хоолныхоо тал хувийг ногоо, салатаар бүрдүүлээрэй 🥗
4️⃣ Чихэрлэгийг багасгаж, оронд нь жимс, самар сонгоорой 🍎🥜
5️⃣ Долоо хоногт дор хаяж нэг шинэ эрүүл хоолны жор туршиж үзэж өөрийгөө урамшуулаарай! 👩‍🍳

Эрүүл хооллолт бол таны биеийг хамгаалахаас гадна таны эрхэмсэг байдлыг гэрэлтүүлдэг. 🌸👑”
fitness

04/09/2025

🌸 #ЭрхэмсэгЭмэгтэй Цуврал – 1 🌸
Өөртөө цаг гаргахын үнэ цэнэ

“Эрхэмсэг эмэгтэй минь, та өдөр бүр бусдад цаг гаргаж, олон үүрэг хариуцлага үүрдэг. Гэхдээ өөрийгөө хэзээ ч мартаж болохгүй 💖

💡 Өдөр бүр 10–15 минут ч гэсэн зөвхөн өөртөө зориулж байгаарай.
✨ Дуртай номоо унш.
✨ Хөгжим сонс.
✨ Дасгал хий.
✨ Арьсаа арчил.
✨ Зүгээр л тайван цайгаа уугаад суусан ч болно шүү дээ.

Багахан цаг ч гэсэн таныг илүү тайван, илүү гэрэлтэй, илүү аз жаргалтай болгоно. 🌿

Өөртөө цаг гаргах нь тансаг хэрэглээ биш, таны эрхэмсэг байдлын үндэс юм 👑✨”

02/09/2025

“Стресс ихсэхээр зарим нь 🍫 шоколад иддэг,
Зарим нь 🛍 дэлгүүр хэсдэг,
Харин бид бол шууд jumping fitness хийдэг!

Jumping fitness бол фитнесээс илүүтэй:
👉 Өдөр тутмын уур бухимдлыг арилгах арга
👉 Найзуудтайгаа хөгжилтэйгөөр хөлсөө гаргах боломж
👉 Эрч хүчтэй, инээмсэглэлтэй амьдралын хэв маяг юм.✨

Дараагийн удаа ядрахаараа орондоо хэвтэх биш,
🤸 Jumping fitness хийж өөрийгөө сорьж үзээрэй!”

31/08/2025

Jumping fitness буюу трамплин дээр үсрэх дасгал хүүхдэд маш олон эерэг нөлөөтэй байдаг. 👇

1. Биеийн хөгжилд:

Булчин, ясны хөгжил – бүх биеийн булчин ажиллаж, тэнцвэртэй хөгждөг.

Тэнцвэр ба зохицуулалт – үсрэх үед биеийн хөдөлгөөнийг хянах чадвар сайжирна.

Уушиг, зүрхний үйл ажиллагаа – аэробик төрлийн дасгал тул тэсвэр хатуужил нэмэгдэнэ.

2. Сэтгэл зүй, оюун санаанд:

Энерги зарцуулж тайвшрах – хүүхдүүдийн илүүдэл эрч хүчийг зөв зүйлд зарцуулна.

Стресс бууруулж, баяр баясгалан төрүүлнэ – үсрэх үед эндорфин ялгарч, сэтгэл санаа тогтвортой болно.

Анхаарал төвлөрөлт сайжирна – тоглож байгаа юм шиг дасгал хийдэг тул сонирхолтой, уйдахгүй.

3. Нийгмийн харилцаанд:

Багийн хамтын ажиллагаа – хамтдаа дасгал хийхдээ дүрэм баримталж сурах.

Итгэлцэл ба өөрийгөө илэрхийлэх – өөрийгөө даван туулах, чадвараа харуулах боломжтой.

👉 Товчхондоо: Jumping fitness нь хүүхдэд тоглоом шиг санагддаг ч үнэндээ биеийн тамир, сэтгэл зүйн аль алинд нь тустай цогц дасгал юм.

#хүүхэдхөгжил #хөгжилтэй

29/08/2025

⚡ 10 МИН = 1 ЦАГИЙН ГҮЙЛТ! ⚡

⏱ Завгүй амьдралдаа спортыг багтаах хамгийн хялбар арга бол Jumping Fitness юм!

🔥 Trampoline дээр 10 минутын дасгал хийх нь:
🏊 20 минутын усанд сэлэхтэй
🚴 30 мишатаа. дугуй унахтай
🧘 30 минутын йог хийсэнтэй
🏃 60 минутын гүйлттэй тэнцдэг гэж байгаа.

💪 Хөгжилтэйгээр калори шатаа.
💃 Бүжиг шиг хөнгөнөөр хөдөлгөөн хий.
⚡ Эрч хүчээ нөхөж, стрессээ март!

👉 Үүнийг туршиж үзсэндээ та харамсахгүй гэдэгт бид итгэлтэй байна.
#ЖингээХасъя #хөгжилтэй #эрүүлбие #төгсгалбир

28/08/2025

Jumping fitness хөгжилтэй хэрнээ маш үр дүнтэй кардио дасгал юм. Яагаад jumping fitness-ийг сонгох ёстой вэ?
1. Жин хурдан хасна.
-1 цагийн jumping fitness-ийн дасгалаар 500-800 ккал шатаадаг.
- Бүх булчин ажиллаж, бодисын солилцоо идэвхижнэ.
2. Үе мөчийг хамгаална.
- Үе мөч, өвдөг, нуруунд ирэх ачаалаэл багатай.
3. Булчин хөгжүүлж бэхжүүлнэ.
- Хөл, өгзөг, хэвлийн булчинг голлон ачааллуулна.
- Тэнцвэр барихын тулд биеийн гүн булчинг (core muscle) идэвхтэй ажиллуулдаг.
4. Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна.
- Зүрхний цохилт, амьсгал тогтмол нэмэгдэж, тэсвэр хатуужил сайжирдаг.
- Даралт тогтворжиж, цусны эргэлт сайжирна.
5. Дархлаа болон сэтгэл зүйд эерэг нөлөөтэй.
- Энерги ихээр зарцуулдаг тул стресс тайлж, сэтгэл санааг сэргээдэг.
- Үсрэлт хийхэд лимфийн систем идэвхжиж, дархлааг дэмжинэ.
6. Хөгжилтэй бас уйдахааргүй
- Хөгжимтэй, бүлгийн хамтаар хийх тул хөгжилтэй уур амьсгал бүрдүүлдэг.
- Спортод дуртай биш хүнд ч сонирхолтой санагддаг.
7. Тэнцвэр ба зохицуултыг хөгжүүлнэ.
- Үсрэх явцад тэнцвэрээ хадгалах шаардлагатай тул мэдрэлийн булчингийн зохицуулалт сайжирдаг.

Want your business to be the top-listed Beauty Salon in Erdenet?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Erdenet

Alerts

Be the first to know and let us send you an email when Chimfinity Jump posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Erdenet.