All In One

All In One

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from All In One, Shopping & retail, Hongor.

📍ALL IN ONE Book&Coffee
✅Ном 📚
✅Бичиг хэрэг 📝
✅Бэлэг дурсгал 🎁
✅Кофе шоп ☕️
✅Бялуу 🎂
✅Цэцгийн дэлгүүр 💐

📞Утас: 96353535
📢Хаяг: (Дархан хот) Шинэ хороолол 24р байрны ард замын эсрэг талд All in one

Photos from Азхур номын их дэлгүүр - Azkhur Bookstore's post 17/08/2026

Эдгээр номнууд нь бүгд ирсэн байгаа шүү ⭐️

17/08/2026

Эдгээр номнууд маань бүгд ирсэн байгаа шүү ⭐️

Эрхэм уншигчид та бүхэндээ шинэ долоо хоногийн " Уран зохиол" номуудаа хүргэж байна. ✨📚
☎7577-7700
🌐https://internom.mn/bestseller

Photos from All In One's post 15/08/2026
Photos from All In One's post 15/08/2026

Дүрсгүй жаал Нохой хүн Муу залуус бүх цувралууд ирсэн шүү 🙂

Photos from All In One's post 15/08/2026

Манга цувралууд ирсэн 🙂

15/08/2026

Best Seller ⭐️

12/08/2026

Шинэ ном 🎉🎉🎉

***
"Ножо" хэвлэлийн газар дөрвөн жилийнхээ ойд зориулан зохиолч Чинагийн Галсангийн "РОЛЬ" өгүүллэгийн түүврийг өргөн барьж байна. Энэхүү түүвэрт өмнө хэвлэгдэж байгаагүй өгүүллэгүүд багтсаныг дуулгахад таатай байна. Хүлээн авна уу! ❤️

Редактор: Батчулууны Базарсүрэн
Техник редактор: Үнэнбатын Доржоо
Зураач: Батбаярын Төрмөнх
Арт директор: Баярсайханы Тамир
Хэвлэлд бэлтгэсэн: Доржийн Мөнгөнсум

***
ХҮҮ

Нэг
Тэр өглөө хүү бүр нүд нь аниастайгаараа “Бороо орох гэж байна уу?” гэж асуужээ. Тэнгэр бүрхсэнийг эсвэл ээжийнхээ дуншин хоносныг зөнгөөрөө мэдэрсэн байж болно.
“Бороо одоо ч удахгүй болсоон. Харин өнөөдөртөө цас л орж мэдэхээр байна.
Миний хүү босож цайгаа уу. Тэгээд хониндоо явна. Салхины чигийг харж, Овоотынхоо нөмрийг барьж хариулаарай. Ээж нь тавгүй хонолоо, би эмчид яваад ирье” гэж аав нь хэлжээ.

Хоёр
Хүү босож хувцаслаж байхдаа, дараа нь цайлж суухдаа, хаврын сар гарчихаа биз дээ, яахлаар цас ордог байна аа, бороо л байгаасай гэж бодсоор байлаа.
Бас ээжийнхээ “Цас ширүүлээд унавал хонио үд өнгөрөөд авчирч хотлуулчихна биз” гэсний хариуд “За” гэх мөртөө “Бороо бол яах вэ, ээж ээ?” гэж асуугаад үзлээ. Гэтэл хүсэж хүлээсэн үгээ бас л дуулсангүй! “Бороо орвол уу? Бороо өнөөдөртөө арай л орохгүй болов уу…”

Гурав
Тэнгэрт зэгэл саарал үүлс оволзон арзганах хэр нь газарт нам гүм. Хонь хэвтрээсээ хойрго босож, хорооноосоо хулгасхийн гарлаа. Тал ч, мал ч бүрхэг бүүдгэр тэнгэрийн сүрд дарагдан дуугаа хураасан нь нэгийг хүлээн чагнах, нөгөөг зөгнөн зүрхшээх мэт ээ.

Дөрөв
Овоотын энгэрт нөмөр байлаа. Хонь өвс хөөнө. Хүү бодол хөөнө. Бодол нь цасыг хөөж, бороог дуудна. Аадар, азарган бороо тасхийн асгаасай. Тэгснээ намирсан цагаан бороо болж үргэлжлээсэй. Тэгснээ бас нар гарч, солонго татаасай.

Тав
Үүл манан бөөн бөөнөөр газарт бууж талын хаяа хярхгийг даран айсуй. Дов толгод, бут бударгана харсаар байтал цаанаасаа алдран далдрах нь үүлэн дор эмтэрч цөмөрч, манан дор уусаж дуусаж байх шиг. Хөстийн өвөлжөө ч, Хүйлэнгийн хөндий ч хаа үлдсэнийг бүү мэд.

Зургаа
Тэгтэл бороо биш цас хаялж эхэллээ. Хүү харин үүнийг харах мөртөө түүнийг бодсоор. Бороо л орох байсан юм! гэнэм. Гэхдээ хүслээр болдоггүй хорвоо гэдгийг ч бас гадарлана. Ахтай байсан, сургууль авчихсан. Цуг явъя гэсэн, нас нь болоогүй. Дүүтэй байсан холоо явчихсан.
Долоо
Дүү нь холоо явчихсан. Эхлээд эргэж ирэхгүй гэж байсан. Сүүлд харин ирэхээр болсон. Аав нь ингэж хэлсэн, ээж нь бас тэгсэн. Дүү нь бороо аваад, бороо дүүг нь аваад, дүү, бороо хоёр нэг нэгийгээ аваад ирнэ гэсэн.

Найм
Гэнэт салхи хөдөллөө. Хүү сэрвэсхийн хонио харлаа. Хонь ч сэрвэсхийн эзнээ харж байна.
Үд өнгөрөө болов уу? гэж хүү бодно. Нар алга. Үд өнгөрсөн үү, үгүй юү, мэдэх арга алга. Юу ч гэсэн харзнахаар шийдлээ.

Ес
Цас дээрээс орж байсан, одоо бас дороос ундраад уналаа. Хонь майлалдан дороо хуйлраад ирлээ. Хүү гайхан хонь руугаа гүйлээ. Цагаан бургиа хонийг, хүүг хаман авч орчлон алга боллоо. Өчигдөрхөн налайж, өглөөхөн бүүдийж, түрүүхэн оволзож байсан уудам их орчлон алга болж, харин цас, шуурга, хүйтэн гурав л үлдлээ. Бас одоохондоо хүү хоньтойгоо, хүслэнтэйгээ байлаа.

Арав
Хүү хонио гэрээдээ туух гэж үзлээ. Цасан шуурга харин хонийг эсрэг зүг рүү тууж, хүү хонины замаас гарч чадахгүй явлаа. Хүү анхандаа даарч, тэвдэж, уйлж байснаа сүүлдээ халууцаж, хөөрч, дуулж эхэллээ. Бороо орж, солонго татаж, дүү нь ирж байлаа.

Арван нэг
Үнэхээр л бороо орж, дүү нь ч ирлээ. Харин хүссэн бороо, хүлээсэн дүү хоёроо хүү тосож авч чадсангүй. Тэр өдөр Овоотынхоо нөмөр энгэрт хонио хариулж явахад бороо, дүү хоёр нь эзгүй байсан шиг, одоо дүү нь бороо аваад, бороо дүүг нь аваад дүү, бороо хоёр нэг нэгийгээ аваад ирэхэд өөрөө эзгүй байлаа.

Чинагийн Галсан

12/08/2026

"Хөх тэнгэр сонсож бай" Чинагийн Галсан

Миний төрж, өссөн хязгаар нутгийн малчин аав ээжийн минь амьдрал энэхүү зохиолтой агаар нэгэн байсан нь хүүхэд насны минь олон сайхан дурсамжийг сэргээж өглөө.

Уншигч би бээр зохиолд гардагтай ижил түнжин толгойтой бөмбийгөөд жижигхэн болчихсон хөөрхөн буурал ээжийнхээ хайр, ухаан өмөг түшигт өссөн билээ. Буурал ээжийгээ бид Буу-иж гэдэг сэн. Буу-иж минь ганц охиныхоо хүүхдийг "маллах" амаргүй ажлыг гүйцэлдүүлсэн хэмжээлшгүй ачтан. Хүүхдийг аашилж загнаж, айлгаж цочоохгүй зөвхөн зөөлөн аядуу дуугаар аргадан учирлаж аюулгүй уяж, хооллон ундалж өсгөсөн юм.

Буурал минь асман, цагаан гээд унааны хоёр аттай. Асман нь сангарай хамартай, асман тэмээний хамар яасан юм гэвэл янгирын эврэн уяанд туулайн хамраа сэтэлчихсэн. Ийм тэмээг сангарай гэдэг. Буурал үсээ яасан бэ гэвэл жар хүрээд чавганц болсон. Чавганц гэж юу гэсэн үг вэ? гэвэл "чавга ганц" гэсэн үг гэнэ. Тэгээд хэдий үед ч юм нэгэн хүн жар хүрч үсээ авхуулахад нь мялаах зүйлгүй ганц чавга өгснөөс үүдэн чавга-ганц гэдэг үг нь чавганц болсон юм гэдэг.

Буу иж дал гарсан хойноо хөл нь дөрөө дөрөөлж чаддаггүй болсноос түлээ түүдэг илгэн уут, төл авдаг ямааны арьсан хоёр тулмаа тэмээнийхээ урд бөхөнд өлгөчихөөд хөлөө жийгээд л хонь хариулж явдаг сан. Цагаан тэмээнийх нь ул таваг хагарч цус их гоожно. Түүнд нь тооройн уул чихэж эмчилдэг байлаа. Тэмээгээ хэсэг хугацаанд эдэлж байгаад тавьж явуулахдаа бурантагнаас нь барьж толгой өөд нь хараад хол битгий яваарай гээд захина. Зангуут нэртэй хонь хариулдаг, хүүхэд болоод малд зөөлөн сайхан халтар нохойтой. Одоо бодоход Сангуут юм шиг байгаа юм. Зангуут хөдөө төллөсөн малыг манаад хэвтэж л байна. Зохиолд гардагчлан хүйтэн нутгийн Журук Уваа нар өвөртөлдөг бол халуун говь нутгийн бидэнд ус гэж нэрлэх бөөрөнхий өөхөн цагаан чулуу байсан юм. Ангаж цангахдаа тулвал амандаа хүлхдэг ус. Буу-ижийн минь амьдрах их ухааны нэгээхэн хэсэг энэ. Буу-иж минь олон зүйл ярьж үглэхгүй хүмүүсийн амьдралд оролцоод ч байхгүй оновчтой цөөхөн сургаал амьдралын голч ухааныг захиж сууна. Матмал саман тоонотой гэртээ хурга ишгээ хөгнөчихсөн гуулин тогоо, агар сөн, зэс домбонд идээ цайгаа сөгнөн, адууны хялгасаар хийсэн сүүний шүүр, гал тогооны шавган угаалтуураар сав суулгаа зүлгэн, үнэгэн лоовууз, үнэгэн ханцуйвч, сэгсүүргэн дээл, монгол гутлаар биеэ чимсэн жаахан буурал ижий минь сэтгэлд мөнх үлджээ.

Сумаасаа зуу шахам алс Алтан ууланд ганц гэрээр өвөлждөг аав ээж хоёрт минь том эгчийг сургуульд суулгаж бүлээр дутаж явсан нь бий. Эгч бид хоёрын багын хөөрхөн үг байдаг. Тэмээний эрэлчин зочинд "Бид хоёр нэг эгчтэй юм л даа, сургуульд явчихаад бид ингэцэрсэн юм" гээд гар нь бээрчихсэн сууж байсан дурсамж бий. Ээжийн өдөр бүр өгдөг хоёр гурван чихрээс эгчдээ хадгална. Тэсгэлгүй нэгийг нь иднэ. Ийнхүү эгчийгээ тэсэж ядан хүлээн суудаг байж дээ. Тэр үед хүнээр дайлгасан үг айл хотод ирдэг байсан нь сургуулийн хүүхдийн хэл сураг байсан юм шүү дээ. Гурван үеэрээ нэгэн гал голомтдоо багтаж хайр ивээл дүүрэн амьдардаг монгол халуун бүл мөнхөд орших болтухай гэсэн ерөөлөөр энэхүү тэмдэглэлээ өндөрлөе.

Б.Чулуунчимэг

12/08/2026

Шинэ ном 🎉🎉🎉

Энэ бэсрэг туужийг уншиж дуусаад “Тус гэдэг ойлголт тавин жилийн өмнө ийм байжээ” гэж өөрийн эрхгүй бодогдох бий вий! Харин өнөөдөр цагийн шуурганд дарагдан дарагдсаар, улам бүр бүдгэрсээр байгаа юм биш биз...?
Хүн хүнээ сэтгэлийн хар ангал руу унагах биш гэрэл гэгээ өөд хөтөлж яваасай хэмээн сэтгэж, энэхүү бүтээлээр эргэн уулзаж байгаадаа баяртай байна. Ийнхүү “Чинагийн Галсан” цуврал бүлж нэмж долуулаа боллоо.

***
Харах нүднээсээ хагацсан мөртөө хэвлий дэх үр минь үлдсэн байв. Ийм ширүүн дориун хөдөлгөөнтэй хүүхэд эрүүл байгаагаас зайлахгүй. Ээж минь хүнд үрчлүүл гэх юм, би дотроо дургүйцэвч өөрөө нэгэнт л асраад дийлэхгүй болохоор үгүй гэж хэлж бас ч зүрхлэхгүй юм...
“Номой эрийн мөрөөр” туужаас

***
Зохиолч: Чинагийн Галсан
Редактор: Батчулууны Базарсүрэн
Техник редактор: Үнэнбатын Доржоо
Зураач: Батбаярын Төрмөнх
Арт директор: Баярсайханы Тамир

“Ножо” хэвлэлийн газар

Want your business to be the top-listed Shop in Hongor?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Hongor
213800

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00