HR Notes

HR Notes

Share

Хүний нөөцийн менежментийн зөвлөх үйлчилгээ, байгууллага, хувь хүнд зориулсан сургалтууд
Хүний нөөцийн менежментийн Багц болон хэсэгчилсэн аутсорсинг үйлчилгээ

27/01/2026

Хариуцсан ажлаа яг цагт нь, хүлээгдэж байгаа үр дүнд дүйцүүлж, давуулж биелүүлэхийг чанар гэнэ...

21/01/2026

Байгууллага чадвартай ажилтан хайдаг шиг ажил горилогчид хамгийн таатай нөхцөлтэй сайн компанийг хайсаар байдаг...
Хөдөлмөрийн зах зээл дээр зөвхөн ажил горилогчид өрсөлддөггүй, сайн ажил горилогчийг авахын тулд ажил олгогчид ч өрсөлдөж байдаг...

21/01/2026

Танай компанийг чадварлаг ажил горилогч зорьж ирэх эсэх нь Хөдөлмөрийн зах зээл дээрх компанийн нэр хүндээс шалтгаалдаг. Энэ нэр хүндийг тодорхойлдог зүйл бол Компанийн соёл юм.

19/01/2026

📌Ажлын байран дээр хэтэрхий найз нөхөд, ах эгч, дүүгийн харилцаа /хувийн шинж чанартай, хэт дотно байдал/ ажил явуулахад хүндрэлтэй болгодог.
📌Ажил хэрэгч байдал, албан харилцаа нь байгууллагын соёлын нэг хэсэг байдаг. #БайгууллагынСургалт #хувьхүнийхөгжил #Сургалт

16/01/2026

Байгууллагын сөрөг /хортой/ соёлын жишээ:

❎Шинэ ажилтныг таатай хүлээж авдаггүй, байгууллага дотор хов яриа ихтэй
❎ Албан бус харилцаа /ах дүү, найз нөхдийн/ давамгайлдаг
❎ Удирдлага ажилтандаа итгэдэггүй, микро менежменттэй, /байнгын хяналт дор ажлаа хийдэг/
❎ Ажилтан удирдлагадаа санаа бодлоо илэрхийлэхээс зайлсхийдэг, айдастай байдаг
❎ Аливаа ажил, шийдвэр гаргахад зөвхөн удирдлагын шийдвэрийг харгалздаг
❎Аливаа ажил хийгдэх ёстой хугацаанаасаа хоцордог, энэ нь хэвийн гэж ойлгодог
❎Ажилтныг урамшуулж биш шахаж шийтгэх байдлаар ажил явдаг
❎ Сурж хөгжих боломж хомс
❎ Өөрчлөлтөөс зайлсхийдэг

#БайгууллагынСургалт #хувьхүнийхөгжил #Сургалт #Зөвлөгөө

14/01/2026

Байгууллагын эерэг соёлын жишээ:
✅Шинэ ажилтныг эерэгээр хүлээж авдаг
✅Байгууллага дотор хувь хүний зан байдал давамгайлдаггүй
✅Байгууллага доторх үйл ажиллагааны процесс тодорхой
✅Ажилтан сурч хөгжих боломж нээлттэй
✅Удирдлагын шийдвэр гаргалт харьцангуй тогтвортой, байнга өөрчлөгдөөд байдаггүй
✅Ажилтан ажлын байрны тодорхойлолтын хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх боломжтой, эрх мэдлийг бүрэн олгодог, үүрэг, хариуцлага тодорхой
✅Аль ч шатанд асуудал шийдвэрлэлт цаг хугацаандаа, хурдан шуурхай шийдэгддэг, хэт олон, төвөгтэй шат дамжлагагүй
✅Ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг бодитой, шударга үнэлдэг
✅Аль ч шатанд алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөг, шуурхай засварладаг, тогтмол өсөлт, сайжралттай ажилладаг
✅Цалин хөлсний систем тодорхой, цалин хугацаандаа буудаг, үнэн зөв тооцож олгодог, ажилтанд өөрийнх нь цалинг нээлттэй мэдээлдэг
✅Ажил үүргийн хүрээнд зөрчилдөөн гардаг, шийдвэрлэдэг,
✅Ажилтан удирдлагад өөрийн санал бодлоо айдасгүйгээр илэрхийлж чаддаг
✅Өсөлтөд чиглэсэн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөг, өөрчлөлтөд уян хатан ханддаг...
#БайгууллагынСургалт #хувьхүнийхөгжил #Сургалт #Зөвлөгөө

13/01/2026

Байгууллагын соёл хөдөлмөрийн зах зээл дээр тухайн байгууллагын нэр хүндийг тодорхойлдог. Яагаад гэдгийг дараагийн постуудаар оруулна аа...

12/01/2026

Хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ажилтан, ажил олгогчид шаардлагатай, хэрэгцээтэй зөвлөгөө мэдээллийг манай хуудас хүргэнэ🔎

Want your business to be the top-listed Business in Tsetserleg?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Архангай аймаг Цэцэрлэг хот
Tsetserleg