Rec.mn
ТАСРАЛТГҮЙ ҮЗ - REC.MN
07/10/2026
❤️👧🏻ОХИНОО АВРАХЫН ТӨЛӨӨ ТУСЛАМЖ ХҮСЭЖ БАЙНА.🙏 🙏🙏
Та бүгдэд энэхүү постыг уншиж байгаа үеийн мэнд хүргэе.
18-хан настай охин Б.Оюун-Эрдэнийнхээ эмчилгээг тасалдуулахгүй үргэлжлүүлэхийн тулд эцэг эхийн хувьд та бүхнээс тусламж хүсэж байна.
Охин маань хүсэл мөрөөдлөө биелүүлэн, ирээдүйгээ гэрэлтүүлэн суралцах, инээд хөөрөөр дүүрэн байх насан дээрээ амьдрал үхлийн зааг дээр өдөр бүр тэмцэж байна.
🏥 ӨВЧНИЙ ТҮҮХ, ЭМЧИЛГЭЭНИЙ ЯВЦ
‼️Энэ бүхэн анх 2025 оны 7 дугаар сард цавь, ташаагаар нь бага зэрэг өвдсөнөөр эхэлсэн. Бага зэргийн өвдөлт бидний амьдралыг ингэтлээ өөрчлөнө гэж хэн ч төсөөлөөгүй.
Эхэндээ рентгены хариугаар ясанд ямар ч өөрчлөлтгүй, “хөдөлгөөний дутагдал” гэж оношлогдон физик эмчилгээг хийлгэж байлаа. Шарлага, бариа заслын эмчилгээ, дасгал хөдөлгөөн хийгээд ч өвдөлт намдаагүй, улмаар нурууны мэдрэлийн судас дарагдсан байх магадлалтай гэсэн оноштой болов. Үзлэг, шинжилгээгээр нуруунд асуудалгүй гэсэн. Гэвч өвдөлт улам бүр ихсэж алхаж чадахаа болиод улмаар тэргэнцэр дээр суув.
2026 оны 2 дугаар сарын 4-нд зүүн түнхний ясан дээр ургасан хавдрыг авах мэс засалд ороод эдийн шинжилгээгээр онош тодорхой болоогүй, Монголын олон эмч, эмнэлэгт хандаж, давтан шинжилгээ хийлгэхэд хэд хэдэн удаа онош зөрсөн тул Хөх хотын Хавдарын эмнэлэгт очиж шинжлүүлэхэд Giant Cell Tumor аварга эсийн хавдар гэсэн онош гарсан.
Онош тодорхой болох хүртэлх хугацаанд хавдар дахин ургаж, улмаар хоёр уушгинд олон голомтоор үсэрхийлсэн. Мөн уушиг унаж, амьсгал авахад хүндэрч гуурс залгуулсан.
Харамсалтай нь Монголд энэ төрлийн хавдрыг нарийн мэддэг эмч мэргэжилтэн, тохирох эм тариа байгаагүй.
Бид охиноо аврахын тулд Монголд боломжтой бүх эмчилгээг хийлгэж, гаднаас Denosumab /Xgeva/ тариаг авч хэрэглэсэн боловч хангалттай үр дүн гараагүй ба 7 дугаар сард хавдар зүүн түнх, гуя, хонго, баруун өвдөг, цээжний хөндий рүү тархсан, хоёр уушигт тархсан хавдарын хэмжээ томорсон нь тогтоогдсон. Улмаар дахин онош тодруулахаар хагалгаанд орж анхдагч хавдар байгаа зүүн түнхнээс дээж аваад Солонгос улс руу явуулж шинжлүүлэхэд Octeosarcoma giant cell tumor/аварга эсийн ясны хортой хавдар гэсэн онош гарсан.
Нэг жилийн турш онош тодруулах гэж хугацаа алдаж, буруу оноштойгоор, буруу эмчилгээ хийлгэж, уушиг унасан, шингэн хуримтлагдсан гэж 2 удаа гуурс тавиулж, нисэх боломжгүй гэх шалтгаанаар гадагшаа эмчилгээнд явах боломжгүй болж охин маань дааж давашгүй их өвдөлтийг биеэрээ мэдэрч, сэтгэл санааны гүн хямдралд орсон.
Бид охиноо аврахын тулд эцсийн найдвар тавин 2026 оны 9-р сард БНСУ-ыг зорьсон.
🇰🇷 БНСУ-Д ХИЙГДЭЖ БУЙ ЭМЧИЛГЭЭ
Одоо охин маань Korea Cancer Center Hospital-д хэвтэн эмчлүүлж байна.
Баруун уушгинд үсэрхийлсэн хавдар томорч, уушгийг бараг бүхэлд нь хамарсан, нянгийн халдвар, хатгалгааны шинжтэй гээд уушгины эмчилгээ хийлгэсэн боловч өөрчлөлт гараагүй. Өнөөдрөөс химийн эмчилгээг хавсарч хийж эхэлсэн.
💔 ЭМЧИЛГЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ САНХҮҮ
Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд зөвхөн оношилгоо, эмчилгээ, эм тариа, шинжилгээний зардалд ойролцоогоор 55 орчим сая төгрөг зарцуулсан.
🏥БНСУ-д хийх эмчилгээний нийт зардлыг эмнэлгээс ойролцоогоор 120 сая вон гэж тооцоолсон. Бид өөрсдийн зүгээс 40 гаран сая воныг цуглуулсан бөгөөд үүнээс
* Эмнэлэгт хэвтэх шинжилгээний төлбөрт 750,000 вон
* Эмлчилгээний урьдчилгаанд 30 сая воныг төлсөн.
Одоо цаашдын эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэхэд 80 сая вон дутаж байна.
/Энэхүү зардалд онгоцны тийз, орчуулга, байр, унаа, хоолны мөнгө ороогүй./
Эмнэлгийн журмын дагуу эмчилгээний төлбөрийг урьдчилан байршуулах шаардлагатай тул шаардлагатай санхүүжилт бүрдэхгүй бол эмчилгээ хойшлох, тасалдах эрсдэлтэй байна. Эмчилгээг тасалдуулахгүй үргэлжлүүлэх нь охины минь амь нас, цаашдын эмчилгээний үр дүнд маш чухал байна.
🙏 ХАНДИВЫН ЗОРИЛГО
80,000,000 вон цуглуулж, охин Б.Оюун-Эрдэнийн цаашдын эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх.
Та бүхнээс боломжийнхоо хэрээр хандив өргөж, мөн энэхүү постыг share хийж бидэнд тусална уу.
Хандив өгөх боломжгүй байсан ч энэхүү постыг share хийх нь бидэнд үзүүлж буй бодит дэмжлэг юм.
Бид охиноо орхихгүй. Эцсээ хүртэл тэмцэнэ. Харин энэ тэмцэлд бидэнд та бүхний тусламж хэрэгтэй байна. 🙏
❤️ ОЮУН-ЭРДЭНЭ ОХИНД МААНЬ ЭМЧЛҮҮЛЖ, АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭХ БОЛОМЖ ОЛГОХОД ТУСЛААЧ.
✅ Мөн хандив өгсөн бүх хүмүүс болон аав, ээж, ах, эгч, дүү, хамаатан садан, найз нөхөд, таньдаг бүх хүмүүстээ маш их баярлалаа.🥰
ХАНДИВЫН МЭДЭЭЛЭЛ
🏦 Банк: ХААН
💳 Дансны дугаар: 56000500 5251549898
👤 Данс эзэмшигч: А.Номин-Эрдэнэ
07/10/2026
Сайн уу АМЬДРАЛ минь?
GUYS хамтлагийн уран бүтээлч залуусын зүрх сэтгэл итгэл зорилго нэг, баг хамт олонтойгоо 196-н өдрийн турш хийж бүтээсэн "Сайн уу Амьдрал минь" төслийн "ЗҮРХ УУЧИЛ" уран сайхны кино үзэгч таны зүрх сэтгэлийн уярал ухаарал, догдлол хүсэл тэмүүлэлийг хөглөн 10 сарын 22-ноос бүх кино театруудаар гарч үзэгч таны мэлмийг тольдон гэгээрүүлэх гэж байна. Тухлан үзэж таалан болгооно уу.
Уучлал бол төгсгөл биш харин амьдралын тань үргэлжлэл...
Хүндэтгэсэн GUYS хамтлаг
06/10/2026
“Нүүрсний бүлэглэлийнхэн амь тавьж хуулийнхан руу дайрч эхэлжээ
“Нүүрсний бүлэглэл” болон хууль бус үйлдэлтэй эрх мэдэл, албан тушаалдаа эрдсэн хүмүүс амь тавихынхаа өмнө хууль, хүчний байгууллагуудыг харлуулах технологи “хутгаж” байгаа бололтой. Тодруулбал, өөрсдийгөө гэм зэмгүй, гүтгэлэгт автчихлаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж өөрсдийгөө өрөвдүүлэхээр зэхжээ.
Одоогоор “Херо”-гийн Б.Баатар ыг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнийг прокуророос 30 хоног цагдан хориод байгаа. Үнэн хэрэгтээ Б.Баатарт холбогдох хэргийг холбогдох байгууллага нь “боочихсон”, өөрөө ч танилцчихсан юм билээ.
Мөн Хотын дарга асан Х.Нямбаатарыг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.
Түүнээс өмнө нэгдүгээр орлогчоор нь ажиллаж байсан Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хорьж байгаад суллаж, одоо хилийн хориг тавьчихсан байгаа.
Одоогийн Шадар сайд Н.Номтойбаярын хамаарал бүхий компани шүүхийн шийдвэрээр 53 тэрбум төгрөгийн төлбөр төлөх ёстой ч гүрийсээр яваа нь ил болсон.
Энэ мэтчилэн гэмтнүүд гэгээрсэн Богд шиг цэвэрхэн үлдэж, олон нийтэд буруу ойлголт өгөхийн тулд хэвлэлийн хурал зарлаж, хэнээр ч хамаагүй өмөөрүүлэхийг урьтал болгосоор байна. Тиймээс хуулийнхан нэгэнт “акул”-уудтай зууралдсан бол шударга ёсыг сахиулан “дабль стандарт” үйлчилдэггүй болохыг харуулах хэрэгтэй байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60 дахь өдрийн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн багш, сурган хүмүүжүүлэгчдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, нар оролцож, багш, сурган хүмүүжүүлэгчдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд төрийн өмчийн 40 цэцэрлэгт 7,898 хүүхэд, 18 ерөнхий боловсролын сургуульд 27,336 сурагч суралцаж байна. Багшийн хөдөлмөр бол зөвхөн мэдлэг олгох бус, хүүхэд, залуусын зан төлөв, хандлага, үнэт зүйл, ирээдүйг төлөвшүүлэх чухал үүрэгтэй билээ. Иймд боловсролын салбарын хөгжил, багшийн хөдөлмөрийг дэмжих, тэдний нийгмийн оролцоо, үнэ цэнийг нэмэгдүүлэх нь чухал юм.
Эрдэм боловсролын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Чингэлтэй дүүргийн нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60 дахь өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монголдоо анхны Тансаг зэрэглэлийн Condotel Hotel Resort-ийн ШАВ ТАВИГДЛАА
Өмчлөх эрхтэй тансаг зэрэглэлийн зочид буудлын өрөөний эзэмшигч болсноор та бондоос илүү өгөөж хүртэж, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг өөртөө нээж буйгаараа онцлог давуу талтай юм.
📍 Цонжин Ресорт
🏨 Тансаг зэрэглэлийн өрөөнүүд
💎 Өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө
📩 Дэлгэрэнгүй мэдээлэлийг Tsonjin Tsonjin Resort
Мэдээлэл авах утас: 8033-6060, 8076-6060, 8822-0000
З.ТӨМӨРТӨМӨӨ: ҮР ХҮҮХЭД, УЛС ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ХАРАХ БОЛ АХМАДУУДЫН МААНЬ ЧИН ХҮСЭЛ
Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Дүүргийн төлөөлөгчид ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Н.Бямбагэрэл, дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр нар оролцож, ахмадуудтайгаа нэгэн өдрийг өнгөрөөж байна.
НИТХ-ын Төлөөлөгч З.Төмөртөмөө "Төр засаг тогтвортой байж, ахмадын тэтгэврийн шинэчлэлт амжилттай хийгдэж, "Сэлбэ" дэд төвийн бүтээн байгуулалт идэвхтэй өрнөж, дүүрэг улс орон маань өргөжин хөгжих болтугай. Үр хүүхэд, улс орныхоо хөгжил дэвшлийг харах бол та бүхний минь чин хүсэл. Залуучууд улс нийгмээ хөгжүүлэхийн төлөө манлайлан гарч ирж байна. Тиймээс та бүхнийхээ ачийг хариулж, хариуцлагатай ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгон хэлэв.
Чингэлтэй дүүргээс ахмадууддаа зориулсан арга хэмжээг тогтмол зохион байгуулж, буурлууддаа тулгамдаж буй асуудлыг сонсдог. Энэ ч утгаараа Ахмадын хөгжлийг дэмжих төвийг үе шаттай нээж байна. Мөн зарим ӨЭМ-ийн төвүүдэд Ахмадын эмчийг томилон ажлуулж байгаа нь бусад дүүргээс онцлогтой.
Түүнчлэн, ахмад настанруу чиглэсэн Уламжлалтын сэргээн засах төвийг нээхээр бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Энэ мэт ахмадуудад чиглэсэн эрүүл мэндийн хүртээмж сайжирч байгаад азай буурлууд маань баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
03/10/2026
Залуус нэгдэж, “РЕФОРМ КЛУБ” байгууллаа
https://dobu.mn/news/9318
Монгол Улсад реформ хэрэгтэй байна. Харин юуг, яаж, хэрхэн шинэчлэх вэ? Хоосон хийрхэл, хуурай шүүмжлэл биш бодит шийдэл, мэргэжлийн байр суурь, нэгдмэл үнэт зүйл, цэгцрэх үйл явц бидэнд илүү хэрэгтэй байна.
Намууд доторх явцуу ашиг сонирхлын бүлгүүд төрийн системийг гацааж, нийгмийн хэт туйлшрал гаарч, авлига, хүнд суртал, шударга бус байдлыг үл тэвчих иргэдийн бухимдал нэмэгдсээр байна. Энэ бүхний эцсийн хохирогч нь иргэд, бид, бидний үр хүүхэд. Бидний ирээдүй үүний төлөөсийг төлөх ёсгүй.
Бид асуудлыг зөвхөн шүүмжлээд өнгөрөхгүй. Харин реформын бодит санал, шийдэл гарган бодлого тодорхойлох түвшинд залуус бид идэвхтэй оролцож, хүчтэй нөлөөлөх цаг нь болжээ.
Энэ хэрэгцээ шаардлагаас үүдэн хүсэл, зориг нийлсэн залуус “Реформ клуб” байгуулж анхны уулзалтаа хийлээ. Нийгэм, улс төр, эдийн засаг, намуудын шинэчлэлээс эхлээд боловсрол, эрүүл мэнд, технологи хүртэл Монголын ирээдүйд, иргэн бүрт хамаатай асуудлуудыг салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдийн оролцоотойгоор, хамтын хүчээр шийдэх нь бидний гол зорилго болно.
Залуус бид өнгөрсний үргэлжлэл, мөн ирээдүйн эхлэл юм. Шинэчлэлийг бидний өмнөөс хэн ч хийхгүй, харин бид өөрсдөө хийх ёстой. Чиний, таны, бидний оролцоо л нийгэмд гэрэл асаах болно.
03/10/2026
🇲🇳Өвөрхангай аймагт “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний нээлт боллоо
Ардчилсан намын “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн нь улс орон даяар амжилттай үргэлжилж байна.
Ардчилсан намын “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ Өвөрхангай аймагт өнөөдөр /2026.10.03/ боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга П.Батчимэг, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, Б.Түвшин болон бусад төлөөлөл оролцов.
Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга П.Батчимэг үндэсний хөдөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсад тулгамдаж буй улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлыг хөндөн, төрийн тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэл шаардлагатай байгааг онцоллоо.
Тэрбээр “Монголын төрийн ордонд зуд болж байна. Төрийг хямралаас гаргана гэж уриалж байсан МАН төрийг хямруулж, ядуурлын туйл руу түлхчихлээ. Монголын баялгийг хулгайлдаг гэмт хэргийн бүлэглэл МАН-д бий болоод уджээ. Энэ бол Монголын төрд нүүрлэсэн зудын үр дагавар юм. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ. Өөрчлөлтийг хэрхэн авчрах вэ. Үүнд нэг л зүйл хэлье. Ардчилсан намынхан авлигаас ангид. Энэ бол ардчиллын манлайлал юм” хэмээн онцоллоо.
Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ардчилал, чөлөөт зах зээлийг тунхагласан Үндсэн хуульт Монгол Улсын ардчиллын машин 36 жилийн дараа авлигын зэвэнд идэгдэж, урагшлах ямар ч боломжгүй болжээ. Уриа лоозон дэвшүүлэх төдий бус, ардчиллын үнэт зүйл, ардчиллын үзэл санааг бодит амьдрал дээр амилуулах цаг болсон байна.
Иргэд биднээс өөрчлөлтийг ус, агаар мэт шаардаж байна. Тиймээс Ардчилсан нам иргэдийнхээ дуу хоолойг сонсохын тулд “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна. Өнөөдрийн байдлаар AN.mn сайтад 18 мянган санал ирсэн бол шинээр 17 мянган гишүүн элссэн байна. Энэ нь иргэд өөрчлөлтийг хүсэж, өөрчлөлтөд оролцох сонирхол, эрмэлзэлтэй байгааг харуулж байна. Иргэдээс ирсэн шийдэл бүрийг нэгтгэн “10/100” хөтөлбөр болгон боловсруулж, цаашдаа Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийн суурь болгоно. Өөрчлөлтийг ярьдаг биш, өөрчлөлтийг бүтээдэг Монголыг хамтдаа бий болгох цаг ирсэн” гэв.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Өвөрхангай аймгийн Ардчилсан намын удирдлагуудад хандан 2028 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцохын төлөө бэлтгэл ажлыг эртнээс хангаж, иргэдтэйгээ ойр ажиллахыг уриаллаа. Тэрбээр иргэдийн бодит хэрэгцээ, орон нутгийн тулгамдсан асуудлыг сайтар ойлгож, түүнд үндэслэн нэр дэвшигчдээ тодруулах нь чухал болохыг онцолсон юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Бид бүхэн 2027, 2028 оны сонгуульд ялж байж МАН-ын алдаа дутагдлыг засна” хэмээн тодотголоо.
Харин УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Ардчилсан нам иргэдийн итгэлийг бодит ажил, үр дүнгээр хариулах ёстойг онцолж, шударга ёс, хариуцлага, хууль дээдлэх зарчмыг төрийн үйл ажиллагаанд тууштай хэрэгжүүлэх шаардлагатай гэв.
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр “Намынхаа ялалтын төлөө, орон нутгийн хөгжлийн төлөө зүтгэнэ” гэдгээ илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2028 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгийн Ардчилсан нам 19 сумандаа амжилттай оролцохын төлөө өнөөдрөөс эхлэн намын гишүүд, дэмжигчид нэг зорилгын дор нэгдэж, идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллахыг уриаллаа.
Үргэлжлүүлэн Ардчилсан намын ХЭЕГ хариуцсан нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган улс орон даяар хэрэгжиж буй “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний зорилго, хэрэгжилт, орон нутагт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл өглөө.
Мөн УИХ-ын гишүүн Б.Түвшин “Монгол Үндэстэн угсаатны оюун санааны үнэт зүйлс” сэдвээр илтгэл тавьсан юм.
Үргэлжлүүлэн Ардчилсан намын удирдлагууд намд шинээр элссэн залууст “Ардчиллын Гэрэгэ”-г гардуулж, ардчиллын ахмад зүтгэлтнүүдэд намын дээд шагнал болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд шагналыг гардууллаа.
Ийнхүү Өвөрхангай аймагт “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд гишүүдийн оролцоо, эв нэгдлийг бэхжүүлэх, иргэдтэй хийх уулзалт, орон нутгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, цаашдын бодлого, үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
🇲🇳
Одонгийн Цогтгэрэл Tsogtgerel Odon Пүрэвийн Батчимэг Ардчилсан Намын Бүлэг Банзрагчийн ТҮВШИН Tsogtbaatar Davaa Өвөрхангай аймгийн Ардчилсан нам Дашдондогийн Ганбат Норовын Алтанхуяг
🔹Таны өгсөн саналыг бид бодлогын шийдэл болгох болно.
🔹Та Ардчилсан намын гишүүн биш бол www.an.mn сайтаар орж, саналаа өгнө үү. Харин намын гишүүн бол “AN+” аппликэйшнээр нэвтэрч саналаа өгөөрэй.
02/10/2026
С.Жавхлан: Т.Баясгалан хийсэн луйвар ихтай, хүн сэтгэл гэж огт байхгүй элэг хатуу, өлөн өссөн, залилангийн шуналт этгээд шүү! Монгол түмэн минь хол байгаарай!
С.Жавхлан Т.Баясгалан нарын салалт С.Жавхлан түүний сошиал хаяг дээр дэлгэрэнгүй коммент бичсэнээр баттай болов. С.Жавхлан “Энэ бол залилангийн шуналт хэзээ ч засрахгүй этгээд юм билээ шүү. Хийсэн луйвар ихтэй! Ээ дээ Монгол түмэн минь болгоомжтой хол байгаарай! Хуурамч шүү! Худалч шүү! Битүү худал дүр шүү! Бүү хууртаарай ахан дүүс ээ! Бүтэхгүй луйварчин байна лээ шүү! Шоронд дуудагдаж ял хүртэх ёстой шулам байна лээ шүү! Ингэж бичиж байгаа маань эсрэгээрээ энэ шуламд сурталчилгаа болно доо. Азтай шулам юм хөөрхий! Хүн сэтгэл гэж огт байхгүй элэг хатуу өлөн өссөн хүн юм билээ шүү! Үнэн юм үнэнээрээ энэ хорвоод сайхаан ...” гэжээ
30/09/2026
Тод модель Х.Бадамгэрэл байр сууриа илэрхийлжээ
-"Miss Grand International 2026 тэмцээний албан ёсны цахим хуудсанд Amber Yuhan нэртэй оролцогчийг “Mongolia” улсын төлөөлөгчөөр бүртгэж, Монгол Улсын төрийн далбаа, “Mongolia” нэр бүхий туузтайгаар олон улсын тэмцээнд оролцуулж байна.
Гэвч тухайн оролцогч Монгол Улсын иргэн мөн эсэх, Монгол Улсыг төлөөлөх ямар хууль ёсны үндэслэлтэй, ямар сонгон шалгаруулалтаар шалгарсан, Монголын Miss Grand International-ийн лицензийг хэн эзэмшиж байгаа талаар албан ёсны, ил тод мэдээлэл өнөөдрийг хүртэл нийтэд танилцуулагдаагүй байна.
Иймд би ANDRA Academy-ийн үүсгэн байгуулагч, Монголын гоо сайхан, загварын салбарт 20 гаруй жил ажилласан мэргэжилтэн, 2015 оноос хойш олон улсын тэмцээнд Монголын оролцогчдыг бэлтгэж ирсэн менторын хувьд Miss Grand International байгууллагад албан шаардлага бүхий мэйл хүргүүллээ.
Уг шаардлагаар:
• Amber Yuhan-ыг Монгол Улсыг төлөөлүүлэхээр бүртгэсэн албан ёсны болон гэрээний үндэслэлийг нэн даруй ил болгох;
• Түүний иргэншил, оршин суух эрх, Монгол Улстай холбоотой бусад хууль ёсны үндэслэлийг баримтаар нотлох;
• Монголын National Director болон лиценз эзэмшигч байгууллагын нэр, эрхийн хугацаа, хамрах хүрээг нийтэд мэдээлэх;
• Төлөөлөгчийг ямар журмаар, ямар шалгуураар сонгосныг тайлбарлах;
• Шалгалт дуусах хүртэл “Mongolia” нэр, Монгол Улсын төрийн далбаа болон туузыг ашиглуулахыг түр зогсоох;
• Хэрэв Монгол Улсыг төлөөлөх шаардлага хангаагүй, ташаа мэдээлэл өгсөн эсвэл Монголын нэр, төрийн далбааг хууль ёсны үндэслэлгүй ашигласан нь тогтоогдвол “Miss Grand Mongolia 2026” бүртгэлийг нэн даруй цуцалж, “Mongolia” туузыг хураан, холбогдох National Director болон хариуцсан этгээдүүдэд дүрэм, гэрээний дагуу хариуцлага тооцох,
Монголын ард түмэн болон Монголын гоо сайхан, загварын салбарынханд албан ёсны тайлбар өгч, зөрчил тогтоогдвол залруулга, уучлал нийтлэхийг шаардсан
Монгол Улсыг олон улсын тавцанд төлөөлөх хүн хууль ёсны, ил тод, шалгагдсан үндэслэлтэй байх ёстой. “Mongolia” нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрх бол худалдаж, тохиролцож эсвэл хариуцлагагүйгээр шилжүүлж болох маркетингийн хэрэгсэл биш. Энэ удаагийн асуудлыг зөвхөн нэг тэмцээн, нэг оролцогчийн асуудал болгон өнгөрөөж болохгүй. Монгол Улсын нэр хүнд, соёлын дархлаа, үндэсний төлөөллийн үнэ цэнийг хамгаалах төрийн бодлогын асуудал болгон авч үзэхийг шаардаж байна.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Alerts
Be the first to know and let us send you an email when Rec.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.