MCS Group

MCS Group

Share

Эрхэм зорилго - Дэлхийн хөгжлийг Монголд

М-Си-Эс Групп буюу “Mongolian Consulting Services” нь анх 1993 онд эрчим хүчний салбарт зөвлөгөө өгдөг багахан хэмжээний компани болон байгуулагдаж байсан бол өдгөө 9000 ажилтантай, бизнесийн долоон салбарт үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж, татвараар дамжуулан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулагч, баялаг бүтээгч хорь гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний томоохон группийн нэг болоод байна.

Photos from MCS Group's post 22/07/2026

Үндэсний баяр наадмын өдрүүд бол өнгөрсөн түүхээ эргэн дурсахаас гадна өнөөдөр бид юу бүтээж, ямар үнэ цэнийг бий болгож буйгаа эргэцүүлэх цаг.

Олон жилийн турш салбар бүрд бүтээсэн ажил, нийгэмдээ үзүүлсэн бодит үр нөлөө, эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр бүхэн бидний бахархал юм.

Монгол эх орныхоо хөгжилд үнэт хувь нэмэр оруулж буй хамт олон, харилцагч, түншүүддээ талархал илэрхийлье.

Дэлхийн хөгжлийг Монголдоо ♾️

11/07/2026

🇲🇳 Хүчит бөхийн уран мэх, хурдан хүлгийн төвөргөөн, мэргэн сумны исгэрээтэй Эрийн гурван наадам эхэллээ.

Монгол бахархлаа хамтдаа мэдэрч, аз хийморь дүүрэн сайхан наадаарай.

10/07/2026

Эр, морь, сур гурвын ир ханаж, цэц тэгширсэн наадмын өглөө ер бишийн шүншигтэй. Энэ өдөр хэлж мэдэхгүй омогшлоор хээрийн салхи хөглөгдөж, дарж барамгүй догдлолоор самсаан уг шархирна. Өнөд орших түүхийн өв их уламжлалаа ирээдүйдээ өртөөлөх эзэн нь гэдгээ өр зүрхний лугшилт бүрээрээ мэдэрнэ.

Монгол дархлаатай, дэлхийн иргэн та бид ирж яваа цагийн өнгийг хөгжлийн хурдаар тодорхойлно.

Даяар монголчууд минь жаргал дүүрэн Сайхан наадаарай. 🇲🇳

09/07/2026

🇲🇳 🇰🇷 М-Си-Эс Групп БНСУ-ын КакаоБанктай хөрөнгө оруулалтын үндсэн нөхцөлийн баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол-Солонгосын Бизнес форумын үеэр М-Си-Эс Групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хөрөнгө оруулалтын үндсэн нөхцөлийн баримт бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүллээ. Энэ хүрээнд КакаоБанкнаас М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай М банканд стратегийн хөрөнгө оруулалт хийхээс гадна зээлийн скорингийн загварыг боловсруулах, дижитал санхүүгийн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

🔗 https://mcs.mn/mn/m-bank-kakaobank/

09/07/2026

Үндэсний их баяр Наадам, Төрийн далбааны өдрийг угтан М-Си-Эс Групп нийслэл хотын төвд сүндэрлэх Сэнтрал Тауэр барилгын магнайд Төрийн далбаагаа хүндэтгэн заллаа.

Эх орон, төрт ёс, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг эрхэмлэн дээдэлж, монгол хүн бүрийн бахархал болсон түүх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх энэхүү хүндэтгэлийн уламжлалаа бид 15 дахь жилдээ ийнхүү үргэлжлүүлж байна.

🇲🇳 Төрийн далбаа минь мөнхөд өндөрт мандан бадраг.

Photos from MCS Group's post 15/06/2026

⭐️М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ⭐️

🍀Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдөг ТОП-100 шалгаруулалтад М-Си-Эс Группийн 11 компани шилдгээр эрэмбэлэгдлээ.

🍀Сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 4.7 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2025 онд 1.2 их наяд төгрөгийг улсын төсөвт оруулсан байна.

🍀Бид жил бүр тогтвортой ажлын байр шинээр бий болгож, 14 мянган үндсэн ажилтнаас гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар ханган ажиллаж байна.

🍀2025 онд М-Си-Эс Группийн компаниуд нийт 4.8 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 6,706 аж ахуйн нэгж болон 2,708 хувь хүнээс 3.5 их наяд төгрөгийн “эх оронч” худалдан авалтыг хийж, үндэсний бизнес эрхлэгчдээ дэмжсэн юм.

🍀Бид сүүлийн гурван жил нийт 106 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үйлсэд зарцуулсан байна.

🍀М-Си-Эс Групп өдөр бүр 3.3 тэрбум, сард 100 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, шууд бусаар 20 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллаж байна.

🔗https://mcs.mn/mn/top-100-2025/

Photos from MCS Group's post 10/06/2026

М-Си-Эс Группийн сагсан бөмбөг, ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

🏆 Сагсан бөмбөгийн 5x5 төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр М-Си-Эс Проперти компанийн баг, тамирчид, 3х3 төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр Энержи Ресурс компанийн баг, тамирчид тэргүүлэн Шилжин явах цомын эзнээр тус тус шалгарсан юм.

🔗 https://mcs.mn/mn/mcs_championship_2026/

Photos from MCS Group's post 06/06/2026

М-Си-Эс Группийн Sports Day өдөрлөгийн хүрээнд группийн захирлууд болон MCS Energy багийн тамирчдын дунд сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт боллоо. Тоглолтын сүүлийн мөчид захирлуудын баг гурван онооны шидэлтийг амжилттай болгосноор 23:21 оноогоор ялалт байгууллаа. 🏀✨

Хүрэлцэн ирж, спортын эв нэгдэл, эрч хүч, нөхөрлөлийн уур амьсгалыг талбайд түгээсэн М-Си-Эс Энержи багийн бөхчүүддээ талархал илэрхийлье.

Photos from MCS Group's post 06/06/2026

✨ М-Си-Эс Группийн “Sports Day” өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ жил тэгш ойн баяр нь тохиож буй М-Си-Эс Холдинг, Юнител, М-Си-Эс Проперти, М-Си-Эс Кока-Кола компаниуд хамтран зохион байгуулж байгаагаараа энэ удаагийн Sports Day илүү онцлог болж байна.

М-Си-Эсийн ажилтнууд гэр бүлийн хамт спортын сонирхолтой тоглолтуудыг үзэж, баг тамирчдаа дэмжихийн зэрэгцээ хүүхэд багачууд төрөл бүрийн чөлөөт үйл ажиллагаанд оролцож, гэр бүлээрээ дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүлж байна. 🏀 🏓🏆

Happy Family Sports Day ✨

Photos from MCS Group's post 28/05/2026

Топ Моторс ХХК таван жилийн ойн босгон дээрээ 150 кВт хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр ашиглалтад орууллаа.

♻️ Уг нарны цахилгаан үүсгүүр нь жилд дунджаар 240 МВт.цаг цэвэр эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд өөрсдийн цахилгааны хэрэглээний дийлэнх хувийг хангахаас гадна цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс үүдэн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулахад бодит хувь нэмрээ оруулах боломжтой болж байна. Тодруулбал, жил тутам 96 тонн нүүрсний хэрэглээг халах, 114 тонн нүүрсхүчлийн хийг агаарт ялгарахаас сэргийлэн, 160 орчим мод тарьсантай дүйцэх эерэг нөлөөллийг бий болгоно.

Want your business to be the top-listed Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00