B Knowledge

B Knowledge

Share

Зэллэж нисээд, зээглэж буугаад амгаланг мэдэрлээ ч
Зэрвэс бодлын эхэнд Эх орон минь байдаг

09/07/2026

ӨӨРИЙГӨӨ ҮРГЭЛЖ ЕРӨӨ. ӨӨРТЭЙГӨӨ ҮРГЭЛЖ ЯРЬ. БОДОЛ БИЕЛЛЭЭ ОЛДОГ.

Өөрийгөө үргэлж амжилтанд хүрч чаддаг, чадварлаг хүн гэж бод.
Өөрийгөө хайрлах чадвартай, хүчирхэг хүн гэж бод.
Өөрийгөө сэтгэл татам, сайхан хүн гэж бод.
Өөрийгөө бусдад туслахад бэлэн энэрэнгүй хүн гэж бод.
Өөрийгөө зорилгынхоо төлөө тууштай зүтгэх дайчин хүн гэж бод.
Өөрийгөө удирдаж чаддаг, зарчимч хүн гэж бод.
Өөрийгөө хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй хүн гэж бод.
Өөрийгөө зоригтой, зогсошгүй хүн гэж бод.
Өөрийгөө найрсаг, эерэг хүн гэж бод.
Өөрийгөө өөдрөг үзэлтэн, өөдөө тэмүүлэгч гэж бод.
Ингэж өөртөө эерэг үгсийг байнга сануулснаар эдгээр ухамсартай бодлуудыг далд ухамсар тань боловсруулж, мэдрэх болно.
Ингэснээр та өөрийгөө өөрөөр харж, таны төсөөлж байгаагүй гайхалтай чадварууд тань ил гарч ирэх болно.
- Таньд бодсоноос чинь илүү хүч бий. Өөрийгөө битгий чамла. Бүү дар. Өөрийгөө сул дорой, шантрамхай нэгэн гэж бүү хүлээн зөвшөөр.
- Өдөр бүр танд шинээр эхлэх,
өөрийгөө болон бусдыг өөрчлөх
боломж бий …

05/07/2026

Өнөө цагт 5 хүний 1 нь эрхи зүүж харагдана. Иймд миний бие Эрхний утга учрыг өгүүлэе үү …🙏🙏🙏

Эрхи нь 108, 54, 27, 21, 18 тоотой байдаг. 54-нь 108-ын тал, 27 нь 54-ын тал ба 108-ыг 4 хуваасны нэг бөгөөд хураангуй эрхи гэдэг. 21 тоот эрхийг 21 дара эхэд, 18 шавьд зориулсан гэж тайлбарладаг. Харин японд дэлгэрсэн 32 тоот эрхи нь бурхан багшийн 32 билэг төгс төгөлдөр дүрийг илэрхийлдэг ажээ. Бидний хэрэглэдэг 108 тоот эрхийг хоёр янзаар тайлбарладаг. Үүнд:

- Бидний мэдрэхүйн зургаан эрхтэн (нүд, чих, хамар, хэл, бие, ухаан буюу сэтгэл) болон тэдгээрийн зургаан мэдрэхүйг нэмээд (6+6=12) бие хэл сэтгэл гурав өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагт үл тасран хойд төрөл үргэлжилнэ гэж үздэг. Энэ нь 3x3=9 болно. Тиймээс 12x9=108 болно.
- Мэдрэхүйн зургаан эрхтэн түүний зургаан мэдрэхүйг хооронд нь үржүүлээд 6x6=36 болно. Үүнийг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дор үл тасрахын учир 36x3=108 болно. Хинди шашинтан өөрийн ёсны бясалгал (мантра)ыг үйлдэхдээ тэнгэр нэрийн зүрхэн тарни болон ‘’Кришна Дева’г уншихдаа 108 ширхэгтэй эрхийг хэрэглэдэг. Авч явахад хялбарыг бодож 27 ширхэгтэй эрхийг гартаа зүүх буюу өвөртөө авч явдаг. Харин манай сүсэгтэнүүдийн эрхи хэрэглэх ёс арай өөр ‘’Их хөлгөн’’ий хоосон чанарыг эрхэмлэдэг учир бид ‘’дундаж үзэлтэн’’ хэмээдэг. Дундаж ёсны үзлийг баримтлагчид ‘’Сэрэхүйн таван эрхтэнд мэдрэгдэж, сэрлээр дамжин сэтгэхүйд тавигдах орчлонг буй болгож байгаа бодис 108 гэдэг. Мөн орчлонг буй болгогч махбодын тоо бас 108 учир эрхиний тоо 108 байна’’ гэж үздэг.

Эрхийг ямар шашинтан хэрэглэдэг вэ?
Буддын шашин шүтдэг Монгол, Төвд, Энэтхэг, Бамба, Япон, Хятад, Солонгос, Шри-Лан-ка, Камбож. Вьетнам, зэрэг олон орноос гадна Оросын үнэн алдартны шашинтанууд, Ватикан, Ромын католикууд, Араб ламын сүсэгтэн, Эртний Перс, Грек Ромын улсуудад эрх эргүүлэх ёсон дэлгэрсэн түүхтэй. Оросын үнэн алдартны шашинд ‘’Эзэн тэнгэр, Есүс Христ нүгэлт намайг өршөө’’гэсэн долоон үгтэй залбирал хэлдэг бөгөөд эрхээ долоон удаа л эргүүлнэ. Илүү эргүүлэх хориотой нэг сонин заншил бий.

"Амин сүнстэй’’ эрхи:
Зөвхөн манайд төдийгүй бурхан шашинтай бэлэг дурсгалын дэлгүүрт эрхи зардаг. Тэрхүү зарагдаж буй эрхинүүд шүр, сувд, оюу, номин, мана, яс, мод, ягаан цагаан зандан, ямар ч байлаа гэсэн хүн хэрэглээгүй учраас ‘’Амин сүнсгүй’’ эрхи гэж үздэг аж. Жинхэнэ сүсэгтэн хүний гараар орж хэдэн түм, магадгүй дүнчүүр маани, шидэт тарни уншиж бөөр нь элэгдсэн, арц хүжийн үнэрт ариуссан ямар ч эрхийг ‘’Амин сүнстэй’’ эрхи гэдэг юм. Ийм амин сүнстэй амьд эрхийг зөвхөн монголоос л олж болно гэж гадаадын монголч эрдэмтэд бичсэн байдаг.

ЭРХИНИЙ АНАГААХ УВИДАС:
Хүний нуруу, алга нь уураг тархийг бусад эрхтэнтэй холбох мэдрэлийн мянга мянган увидастай байдаг. Олон юм бодолгүй анхааралаа төвлөрүүлэн эрхи имрэн эргүүлэх нь хурууны үзүүрийн мэдрэхүйд зүү тависантай ижил нөлөөлдөг.
Өдөр тутам тогтмол цагт эрхи эргүүлэх нь тарины товт дохио болон очиж элдэв өвчнөөс салах, сэтгэл санаагаа тайвшруулах дээд зэргийн эмчилгээ болдогийг эрдэмтэд нотлосон байна.
- Гар нь хөшиж өвддөг хүмүүст тухайлбал төгөлдөр хуурч, машины бичээч, компьютор оператор зэрэг хуруугаар их ажилладаг хүмүүс эрхи байнга имрэн эргүүлбэл гар хурууны өвчнөөс амархан сална гэдэг.
- Сэтгэлийн хэт ачаалал, хямрал, цусны даралтыг хэвийн болгодог онцгой ач холбогдолтой. Уур уцаарын дараа бухимдлыг тайлах, гутралаас гарахад эрхий дунд хуруу хоёроор эрхээ имэр.
- Толгой өвдөх амьсгаадахыг дархад эрхий долоовор хуруугаар эрхээ имэрнэ.
- Эрхээ 10-15 минут алгандаа базаж атгаад дараа нь имэрч эргүүлэхэд бие тайвширч шинэ эрч хүчийг мэдрэнэ.
- Хүүхдийн сэтгэхүй судлаач эрдэмтэд хүүхдийн хэл ярианы хөгжлийг түргэтгэх хэвийн болгоход гар хурууг их дасгалжуул. Хурууны үзүүрийг байнга имэрч хөдөлгөж байвал үг хэлэх чадварт шууд нөлөөлнө гэдэг. Хүүхдийг 6-7 сартайгаас нь хурууны үзүүрийг илэх, имрэх дасгал байнга хийлгэх, ой хүрснээс хойш эрхээр тоглуулах товчоор оролдуулах, товч товчлох тайлах, гутлаа үдэх дасгал сургууль хийлгэ гэж зөвлөдөг.

- Эрхээ эргүүлэн маани, мэгзэм, тарни уншин бясалгахын өмнө ‘’Эрхиний тарни’’-ийг уншдаг учиртай. Тарни нь: ”Ум рүзира маани бра бардаа ча хум”. Энэ тарнийг долоон удаа уншаад эрхиндээ шившин үлээж тарни тоолбол бурханы нууц шидэт тарни бүхэн олон зуун мянга тоолсон мэт болохыг номд зарлигласан юм.

- Эрхийг ‘’Амирлуулах үйлийн ’’, ’’Дэлгэрүүлэх үйлийн’’,’ ’Эрхэнд хураах үйлийн’, ’’Хатуу үйлийн’’ гэж дөрөв ангилдаг.

- Амируулах үйлийн эрхийг лавай (дун) бодь мод, цагаан өнгөт эрдэнэс, цагаан далийн үндэс тэргүүтэн зөөлөн цагаан өнгөт эдгээр.

- Дэлгэрүүлэх эрхийг бодизи, ар-үр тэргүүтэн шар өнгөт эрдэмт модны үрээр.

- Эрхинд хураах үйлийн эрхийг улаан зандан, суман мод, сэнд, шүр зэрэг улаан өнгөнд эд болон, анхилам үнэрт эдгээр.

- Хатуу үйлийн эрхийг гавалын рагча, төмөр болон хатуу ширүүн хар бараан өнгөт эдгээр тус тус бүтээдэг. Гэвч ямар ч эдгээр бүтээсэн ч ялгалгүй нандигнан эдлэх учиртай

27/06/2026

Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт бээр Хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээнд морилон саатаж, сүсэгтэн олны итгэл бишрэл, залбирал мөргөлийн дээд ерөөлийг соёрхон буй нь энэ цагийн энх амгалан, ард олны их хувь ерөөл билээ.

Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагтын номын гэгээн үйлс арван зүг, найман зовхист саадгүй түгэн дэлгэрэх болтугай!

Гэгээнтний адис жанлав нь хамаг амьтныг ивээн тэтгэж, энэрэл нигүүлслийн их үйлс нь үеийн үед улам бүр дэлгэрэн бэхжиж, эх орон амар тайван, ард түмэн эв эетэй, буян хишгийн арвин даллагатай байх болтугай!🙏

27/06/2026

🙏🪷 ӨДӨР БҮР МЭГЗЭМ УНШИХЫН АЧ ТУС 🪷🙏

Мэгзэмийг зөвхөн амандаа унших бус, утгыг нь бясалган бодож унших нь илүү их ач тустай гэж багш нар айлддаг.

📿 ТАВАН МӨРТ МЭГЗЭМ

МЭГМИД ЗЭВИЙ ДЭРЧЭН ЖАНРАЙСИГ
ДЭМИД ЧЭНБИЙ ВАНБУУ ЖАМБИЙ ЯН
ДҮДБҮН МАЛҮЙ ЖОМЗАД САНВИЙ ДАГ
ГАНЖИН ХАЙВИЙ ЗҮГЖАН ЗОНХОВА
ЛУВСАН ДАГВИЙ ШАВЛАА СОЛВААН ДЭВ

✨ Эхний мөр – Энэрэхүй сэтгэлийн бэлгэдэл болсон Жанрайсиг бурхны адисыг санан унш.

✨ Хоёр дахь мөр – Эргэцүүлэн бодох, зөв шийдэл олох билиг оюуны бэлгэдэл Манзушир бурхныг санан унш.

✨ Гурав дахь мөр – Хүч чадлын бэлгэдэл Очирваань бурхныг санан унш.

✨ Дөрөв дэх мөр – Энэрэл, билиг оюун, хүч чадал гурвыг төгс хослуулсан Богд Зонхов багшийг санан унш.

✨ Тав дахь мөр – Өөрийн болон бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлийн айлтгалаа өргөн унш.

🤍 Миний бие, хэл, сэтгэл ариусах болтугай.
🤍 Ойр дотнын хүмүүстээ туслах чадвартай болох болтугай.
🤍 Уур, атаа, хорсол намжих болтугай.
🤍 Энэрэхүй сэтгэл, билиг оюун, хүч чадал улам дэлгэрэх болтугай.
🤍 Хамаг амьтан зовлонгоос ангижирч, амар амгаланд хүрэх болтугай.

🪔 Мэгзэмээ уншихдаа Богд Зонхов болон хоёр шавиас нь адис жанлавын гэрэл цацарч, өөрийгөө болон бүх амьтныг гийгүүлж байна хэмээн төсөөлөн бясалгавал улам ач тустай.

👍 Нэг уншихад сайхан
🙏 Хоёр уншихад хосгүй сайхан
🪷 Дахин дахин уншихад давтагдашгүй сайхан

Хамаг амьтан амар амгаланг олох болтугай. 🙏

24/06/2026

Чихэр огт иддэггүй гээд тайван сууж байна уу? Таны хоолонд нуугдсан 10 далд хор
Би чихэр, ундаа огт хэрэглэдэггүй тул миний бие чихэржиж өтгөрөх (Гликаци) аюулгүй цоо эрүүл гээд тайван сууж байна уу?
Хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах, амтыг нь нэмэхийн тулд бидний өдөр тутмын эрүүл гэж боддог кетчуп, салатны соус, талх, амталсан тараг зэрэгт асар их хэмжээний сахар нууж байдаг.
Энэхүү далд сахар нь цусан дахь инсулиныг савлуулан, судасны ханыг нарийсгаж, арьсны коллагеныг устгадаг AGEs (Чихэржсэн үхмэл уураг)-ийг үүсгэдэг бидний залуу насны чимээгүй алуурчин юм.
🍅 1. Кетчуп ба Улаан лоолийн соус:
Амтыг нь зөөлрүүлж, хүчиллэг чанарыг дарахын тулд үйлдвэрүүд асар их сахар нэмдэг. Нэг хоолны халбага кетчупэнд даруй 1 цайны халбага сахар нуугдаж байдаг.
🥣 2. Өглөөний хоол:
"Эрүүл", "Фитнес" гэсэн шошготой өглөөний хоолнууд нь үнэн хэрэгтээ чихрийн сиропоор бүрэгдсэн байдаг тул өглөө уухад инсулиныг огцом савлуулдаг.
3. Жимсний шүүс:
Шинэхэн шахсан ч бай, үйлдвэрийн шүүс нь эслэг (фибер)-гүй тул жимсний сахар болох фруктоз нь элгэнд шууд очиж Элэг өөхлөх процессыг хурдасгадаг.
🍞 4. Талх:
Талхны зөөлөн бүтэц болон хадгалах хугацааг уртасгахын тулд үйлдвэрүүд сахар заавал нэмдэг. Цагаан гурил нь биед ормогцоо глюкоз болон задарч сахарыг өсгөнө.
🥛 5. Амталсан тараг:
Эрүүл гэж боддог жимстэй тарагны нэг аяганд даруй 4-5 цайны халбага сахар нуугдаж байдаг. Энэ нь пробиотикийн ашиг тусыг сахарын хороор устгаж буй хэрэг юм.
🥗 6. Салатны соус:
"Diet" эсвэл "Low-fat" соусууд амтаа нөхөхийн тулд сахар, эрдэнэ шишийн сиропыг хамгийн ихээр агуулдаг.
☕ 7. Кофены амтлагч крем:
Амталсан кремнүүд нь уураг устгагч фруктоз, глюкозоор баялаг байдаг тул өглөөний кофены ач тусыг үгүй хийдэг.
🥜 8. Гранола ба Эрчим хүчний баар:
Эрүүл амьдралын зуршил мэт боловч найрлагадаа нишингийн сахар, өндөр фруктозтой сироп асар их агуулдаг.
⚡ 9. Спортын болон Эрчим хүчний ундаа:
Эрдэс нөхөх нэрээр ундаанаас ч их хэмжээний сахар агуулж, инсулины эсэргүүцлийг хурдасгадаг.
🍔 10. Боловсруулсан соусууд:
Эдгээр соусны бараг тал хувийг цэвэр чихэр, карамель бүрдүүлдэг тул ходоодыг үрэвсүүлж, гликацийг хурдасгана.
🔍 ШОШГО ДЭЭРХ САХАРНЫ "НУУЦ ХУВИЛБАРУУД"-ЫГ ИЛРҮҮЛЭХ НЬ:
Үйлдвэрүүд "Сахаргүй" гэж бичихийн тулд сахарыг дараах химийн нэршлүүдээр нуудаг тул найрлагыг заавал шалгаж хэвшээрэй:
⚠️ Сукроз (Sucrose) - Цэвэр элсэн чихэр
⚠️ Глюкоз / Дектроз (Glucose / Dextrose) - Цусанд шууд шингэх сахар
⚠️ Фруктоз / High Fructose Corn Syrup (HFCS) - Элэг өөхлүүлэгч, уураг задруулагч хортой сироп
⚠️ Мальтоз (Maltose) - Түргэн задардаг соёолжны сахар
⚠️ Нишингийн сахар (Cane Sugar) - Байгалийн мэт харагдуулах далд чихэр
Та одоо л өөртэйгөө тэмцэж, өвчний бүх зангилааг эсийн түвшинд тайлж, залуу насныхаа толигор арьс, өтгөн үсийг буцаан олж авахаар шийдсэн бол дараах алхамыг яг одоо хий. Хэрэгтэй мэдээлэл учраас хадгалах эсвэл найзтайгаа хуваалцаарай.
Далд сахарын хамаарал устгаж, эс залуужуулах удирдамжийг цахим номноос уншаарай!
#биохакинг #МонголБиохакер #ДалдСахарынАюул #ИнсулиныЭсэргүүцэл #ХоолныБиохими #БиоКод #АмгааКөүч

19/06/2026

🏆 ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО!

Монгол шатарчдын түүхэн ялалт, бахархам амжилт!
БНХАУ-ын Хонконг хотноо үргэлжилж буй 2026 оны Рапид болон блиц төрлийн Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд **"The MongolZ"** шатрын баг Рапид төрлийн U2400 ангилалд Дэлхийн аварга боллоо.

Энэхүү амжилт нь Монгол шатарчдын залгамж халаа, ур чадварын тасралтгүй үргэлжлэл гэдгийг дахин баталлаа. Өмнөх 2025 оны Дэлхийн аваргад яг энэ ангилалд **"Mongolia"** баг тэргүүлж байсан бол, энэ жил Монгол залуус **"The MongolZ"** нэрээр аваргын эрхэм алдрыг хамгаалж, аварга боллоо.
(Өнгөрсөн жил тэд дэд байрт шалгарч байсан бол энэ жил ийнхүү амжилтаа ахиулж оргилд нь хүрлээ).

Нийт 48 хүчирхэг багаас чансаагаар 28 дугаарт эрэмбэлэгдэн эхэлсэн ч, дэлхийн шилдэг өрсөлдөгчдийн эсрэг багийн гайхалтай нэгдмэл байдал, дайчин тоглолтуудыг үзүүлж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дахин өндөрт өргөсөн баг тамирчиддаа халуун баяр хүргэе!

Монголын шатрын спорт мандан бадрах болтугай! 🇲🇳♟️🔥

Want your business to be the top-listed Media Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Ulaanbaatar