DSAMmn
Амьдралыг илүү өргөнөөр харж, гайхалтай аз жаргалыг олоход энэ хуудас туслана.
Таны чин сэтгэлийн туслалцаа аз жаргалын үр! Монголын Дауны Холбоо
09/07/2026
Үндэсний их баяр наадмаа гэр бүл, найз нөхөдтэйгөө аз жаргал, инээд хөөр дүүрэн тэмдэглэж, дэнж хотойтол сайхан наадаарай!
"Цэвэр гар-Бидний дархлаа" гарын эрүүл ахуйн нөлөөллийн аян
Австралийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжсэн “VOICES UNITED” төслийн хүрээнд 6-р сарын 10–11-ний өдрүүдэд Дауны хам шинжтэй хүний асран хамгаалагчдын анхдугаар үндэсний чуулган амжилттай зохион байгуулагдлаа.
Мөн 6-р сарын 12-нд орон нутгаас ирсэн оролцогчдод зориулан Улаанбаатар хотод Дауны хам шинжтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг үйлчилгээтэй танилцах аяллыг зохион байгуулж, НЕБ-н 55-р сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, ХБХХЕГ зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. 💙
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан байгууллагууд, оролцогчид, сайн дурын ажилтнууд болон бидэнтэй хамт байсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаа илүү хүртээмжтэй нийгмийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр боллоо. 🙏
🎥 Завхан аймгаас хүрэлцэн ирж, “VOICES UNITED” Дауны хам шинжтэй хүний асран хамгаалагчдын анхдугаар үндэсний чуулганд оролцсон ээжийн сэтгэгдлийг хүргэж байна. 💙
Алс холоос зорин ирсэн түүний дуу хоолой, туршлага, сэтгэлд талархууштай.
👏 We couldn't have done it without you. Volunteers make a difference.
30/06/2026
☕ Инээмсэглэл кофе шоп маань 8 сарын 15 хүртэл түр амарна. Та бүхний дэмжлэгт баярлалаа. 💙 8 сарын 15-наас дахин уулзацгаая! ✨
☕ Our Smile Coffee Shop will be taking a short break until August 15.
Thank you for your continued support. 💙
We look forward to welcoming you back from August 15! ✨
ENGLISH BELOW
📢 “VOICES UNITED” — Дауны хам шинжтэй хүний асран хамгаалагчдын анхдугаар үндэсний чуулга уулзалтын 2 дахь өдрийн онцлох мөчүүдийг хүргэж байна.
🗓️ 2026 оны 6-р сарын 11-ний өдөр Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулсан энэхүү чуулганаар асран хамгаалагчид, эрүүл мэндийн салбарын төлөөлөл, мэргэжилтнүүд хамтдаа Дауны хам шинжтэй хүний төрснөөс насанд хүрэх хүртэлх эрүүл мэндийн хэрэгцээ, үйлчилгээний хүртээмж, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ. Australian Embassy, Mongolia
📢 “VOICES UNITED” — Highlights from Day 2 of the First National Conference of Caregivers of Persons with Down Syndrome.
🗓️ On June 11, 2026, with the support of the Australian Government and in collaboration with the Ministry of Health, the conference brought together caregivers, healthcare professionals, and experts to discuss the health journey of persons with Down syndrome from birth to adulthood, access to healthcare services, and key challenges faced by families.
💙 United voices, collective action, and a shared commitment to meaningful change.
ENGLISH BELOW
☕💙 Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан “VOICES UNITED” чуулганы үеэр Инээмсэглэл кофе шопын хамт олон 6-р сарын 10–11-ний өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, оролцогчдодоо халуун дулаан үйлчилгээ үзүүллээ. Embassy, Mongolia
Чуулганд үнэтэй хувь нэмэр оруулсан Инээмсэглэл кофе шопын хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💙
#ИнээмсэглэлКофеШоп #МонголынДауныхолбоо
☕💙 During the “VOICES UNITED” National Conference of Caregivers of Persons with Down Syndrome, supported by the Australian Government, the team from Smile Coffee Shop worked wholeheartedly throughout June 10–11, providing warm hospitality to all participants.
We sincerely thank the entire Smile Coffee Shop team for their valuable contribution to the success of the conference. 💙
ENGLISH BELOW
📢 “VOICES UNITED” — Дауны хам шинжтэй хүний асран хамгаалагчдын анхдугаар үндэсний чуулга уулзалтын эхний өдрийн хураангуйг хүргэж байна
2026 оны 6-р сарын 10-ны өдөр Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулсан энэхүү чуулган нь асран хамгаалагчдын дуу хоолойг нэгтгэж, хамтын шийдлийг эрэлхийлсэн онцгой үйл явдал байв. 💙 Australian Embassy, Mongolia
💙 The first-ever national conference for caregivers of people with Down syndrome, “VOICES UNITED,” was successfully held on June 10, 2026.
Organized with the support of the Australian Government and in collaboration with the Ministry of Family, Labour and Social Protection, this conference brought together caregivers from across Mongolia to share their voices, experiences, and recommendations for a more inclusive future.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the organization
Telephone
Website
Address
Makhatma Gandi Street
Ulaanbaatar