Studio5
Мэдээ, тайлбар, анализ
Засгийн газар боловсролыг ЗОЛИОСОЛЖ байна.
🔴Б.Найдалаа: Оюутолгойн гүний уурхай руу ордог ажилчдын лифт гацсан тохиолдол гарсан. Иймээс найдвартай байдлыг хангах, импортын хамааралгүйгээр дотоодоос эрчим хүч хангах нар, салхины станцыг барина. Үүнийг М.Энхцэцэг нарын гишүүд улс төржүүлж байна.
Т.Аубакир: Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд М.Нарантуяа-Нара гишүүний асуудлаар хуулийн байгууллагад хандсан.
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 100-200 мянган төгрөгөөр нэмэгдэж, 2027 оноос дахин нэмэгдэнэ. Харин инфляцийн өсөлтөөс шалтгаалж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,000,000 болгох хэлэлцээрийг түр зогсоосон.
Б.Ням-Очир: Сургуулийн хүүхдүүдэд сард нэг удаа таван цулаар хийсэн хоол өгнө. Үүнийг сүүлийн 2 жил туршиж энэ жил хүүхдийн хоолны жишиг менюд оруулсан.
🔴Шууд: УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Б.Найдалаа сайд ТЭЗҮ-гүй, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 600 мВт-ийн сэргээгдэх хүчний эх үүсвэр барих төслийг эхлүүлэх гэж байна. Энэ бол эрчим хүч ОХУ-аас гадна Хятад улсаас хараат болох эрсдэл юм.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: Инфляц 13 хувь хүрчхээд байгаа. Төсвийн тодотгол энэ хэвээр батлагдвал гал дээр тос нэмсэнтэй адил болно.
Э.Батшугар: Суманд ажиллаж буй эмчийн цалин 4 сая болно. Ажилласан жилээсээ хамаараад эмч, ажилчдын цалин 65-68 хувиар нэмэгдэнэ.
УИХ-ын гишүүн Э.Болормаа: Баруун аймагт бензин 5000 төгрөгөөр авч байна. Х.Нямбаатарыг буулгаад махны үнэ бууна гэсэн байхгүй. Энэ төсвийн тодотголыг энэ чигээр нь баталбал инфляци 18 хувьд хүрнэ гэж Монголбанк мэдэгдлээ.
ИРГЭД ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХАА БОЛЬЖЭЭ.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: Иргэдийн зээл төлөх чадвар муудаж цалингийн, тэтгэврийн, автомашины зээлээ төлж чадахгүй чанаргүйдэж байна. Хамгийн өндөр хүүтэй, нөхцөл муу зээлүүдийг хамгийн эмзэг хэсгийнхэн авч байна.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar
14200