Support Account Security

Support Account Security

Share

Ирээдүйд Нобелийн шагналтнууд төрүүлэх чин хүсэлтэй хамт олон non profit org

19/05/2026
Photos from Support Account Security's post 19/05/2026

✨ Аялах үнэхээр сайхан 💖🥰🫶💡
Гэхдээ аяллын хамгийн том үнэ цэнэ нь
зөвхөн үзэж харахад биш,
эх орондоо хэрэгтэй мэдлэг,
үнэ цэнтэй туршлага,
шинэ санаа, шинэ сэтгэлгээ авчрахад оршдог. 👨‍🎓👨‍🎓👨‍🎓🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙏

📖 Дэлхийгээс суралцаж,
🐝 хөдөлмөрч занг,
🦅 алсын харааг,
🐬 ухаалаг хамтын ажиллагааг,
🦂 тэсвэр хатуужлыг
өөртөө шингээн эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулцгаая. 🇲🇳✨

— @“Бүргэдийн харц” ХХК
Support Account Security

18/03/2026

📚✨ ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙД ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

👦👧 Хүүхэд тань зүгээр нэг аялал биш,
дэлхийн хэмжээний туршлага хуримтлуулахыг хүсэж байна уу?

Тэгвэл энэ боломжийг бүү алдаарай 👇

🌟 Нобелийн шагналтнууд хүүхдийн номын сангаас санаачлан зохион байгуулж буй
ОНЦГОЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

🎓 УНШСАН НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛЖ
🏆 ТЭТГЭЛГЭЭР БЭЭЖИН ХОТ РУУ АЯЛНА

📍 Бид хүүхдүүдээ
Бээжин хот дахь дэлхийн хамгийн том номын сангийн нэг —
National Library of China-д зочлуулна

🏛 Мөн Хятад улсын төрийн чухал төв —
Great Hall of the People-тэй танилцана

🌏 Энэ аяллаар хүүхдүүд:
✔ Дэлхийн түвшний номын сангийн орчинд суралцана
✔ Гадаад орны үе тэнгийн найзуудтай болно
✔ Ном унших соёлыг бодитоор мэдэрнэ
✔ Өөртөө итгэх итгэл, сэтгэлгээ нь тэлнэ

👩‍🏫 БҮХ АЯЛАЛ АНГИЙН БАГШИЙН ХАМТ
аюулгүй, зохион байгуулалттай явагдана

🔥 Энэ бол зүгээр аялал биш —
“Дэлхийн иргэн” болох эхлэл

📌 Хязгаартай тооны хүүхэд бүртгэнэ
📌 Тэтгэлэгт хөтөлбөр

👉 Одоо бүртгүүлээд хүүхдийнхээ ирээдүйд хамгийн зөв шийдвэр гаргаарай

📩 [email protected]

Photos from Support Account Security's post 25/02/2026

Үдшийн мэнд хүргэе!

Энэ удаагийн аяллынхаа хүрээнд бид нэг азтай ялагчийг тодруулж,
📚 Бээжин хот дахь дэлхийн хамгийн том номын сангаар аялуулах болсноо баяртайгаар зарлаж байна.

Энэ бол зүгээр нэг аялал биш.
Хүүхдээ номтой нөхөрлүүлэх, оюуны ертөнцөөр нь аяллуулах ховор боломж юм.

⸻

🎁 УРАМШУУЛЛЫН ДҮРЭМ:

1️⃣ Энэхүү постыг өөрийн хаяг болон группүүдэд шейр хийх
(хамгийн их шейр хийсэн оролцогчдоос ялагч тодруулна)

2️⃣ Манай пэйжийг лайк, фоллов хийх

3️⃣ 3 найзаа меншион хийх

4️⃣ “Хүүхдээ Бээжин хот дахь номын сангаар аялуулж, номтой нөхөрлүүлэхийг хүсэж байна” гэсэн чин сэтгэлийн сэтгэгдэл үлдээх

⸻

📅 Ялагч тодруулах өдөр: 2026.03.25
✈ Аялах өдөр: 2026.04.03-09 хүртэл 100% ивээн тэтгэлгээр😱😱😱

⸻

🚍 Аялал нь Эрээн хотоос эхэлнэ.

Хүүхдээ номтой нөхөрлүүлэх чин хүсэлтэй аав, ээж, ах эгч, эмээ өвөө бүхнийг урьж байна.
Энэ бол зүгээр нэг аялал биш —
Номтой нөхөрлөх хөгжлийн аялал юм.

⸻

🤝 Бид Бээжинд ирж буй Монгол иргэддээ
✔ Аюулгүй
✔ Ил тод
✔ Зохион байгуулалттай үйлчилгээ үзүүлж,

олсон ашгаа Монгол Улсад байгуулагдах Хүүхдийн номын сангийн төслийн санд төвлөрүүлж байна.

Та бүхэн бидэнтэй хамт аялснаар
зөвхөн өөрийн хүүхдэдээ биш,
ирээдүйн олон хүүхдэд оюуны хөрөнгө оруулалт хийж байна.
🥰💖📖📖📖📖📖📖📖📖📖📖📖📖📖

📖 Номтой Монгол — Гэрэлт Ирээдүй.

Баярлалаа. 🌿

Photos from Support Account Security's post 29/01/2026

Хүүхдийг номтой нөхөрлүүлэх хөтөлбөрийн хүрээнд тархи-мэдрэлийн эрүүл мэндийг дэмжих олон улсын хамтын ажиллагааг эхлүүллээ🤝🤝🤝

Нобелийн шагналтнуудын Хүүхдийн Номын Сангаас санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхдийг номтой нөхөрлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн хүүхдүүдийн дунд түгээмэл ажиглагдаж буй гар утас, дэлгэцийн хэт хэрэглээнээс үүдэлтэй тархи-мэдрэлийн эрсдэлт байдлаас урьдчилан сэргийлэх, саармагжуулах зорилготой цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэллээ.💪💪💪💪💪👍👍👍🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝🤝👍🤝

Уг арга хэмжээ нь гурвалсан мэдрэлийн цочрол, тархи-мэдрэлийн архаг ядаргаа, тархины даралт зэрэг сөрөг нөлөөллийг бууруулах, хүүхдийн тархи-оюуны эрүүл хөгжлийг дэмжихэд чиглэж байна.💖💖💖💖👨‍🎓👨‍🎓👨‍🎓👨‍🎓🎓🎓🎓👩‍🎓👩‍🎓👩‍🎓🧠🧠🧠🧠🧠🧠🧠🧠🧠🧠🧠👦👦👦👦👦👦👦

Энэхүү зорилгын хүрээнд Монголын Хараагүйчүүдийн Нийгэмлэгийн дэргэд бариа заслын чиглэлээр ажиллаж буй харааны бэрхшээлтэй бариач нарыг олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, чадавхжуулах, туршлага судлуулах хамтын ажиллагааг БНХАУ-ын Өвөр Монголын Улсын нэгдсэн эмнэлэгтэй эхлүүлээд байна.🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇨🇳🇨🇳🇨🇳🇨🇳🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏

Хамтын ажиллагааны эхний шатанд сангийн тэтгэлгийн хүрээнд харааны бэрхшээлтэй хоёр бариачийг тус эмнэлэгт мэргэжлийн сургалт, дадлага, туршлага судлалтад хамруулж, тархи-мэдрэлийн ядаргаа, мэдрэл цочролын үед бариа заслын аргаар сэргээн засах арга зүйг судлуулан, амжилттай эх орондоо ирлээ.💕💕📖📖📖🌏🌏🌏🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳

Судалгааны үр дүн, олж авсан мэдлэг, арга зүйг цаашид Нобелийн шагналтнуудын Хүүхдийн Номын Сангийн гишүүн уншигч хүүхдүүдэд чиглэсэн тархи-оюуны сэргээн засах, мэдрэлийн ядаргааг бууруулах дэмжих үйлчилгээ болгон нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр ном унших соёлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ хүүхдийг дэлгэцийн хэт хэрэглээнээс үүдэлтэй сөрөг нөлөөллөөс хамгаалж, эрүүл оюун ухаан, сэтгэлгээний дархлаатай иргэнийг нийгэмд бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулах юм.💕🙏📖📖🌏🌏🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳

Талууд энэхүү санаачилгыг тогтвортой үргэлжлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид албан ёсны хамтран ажиллах санамж бичиг байгуулах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцоод байна.👍🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶🫶

Photos from Support Account Security's post 08/01/2026
Photos from Support Account Security's post 04/01/2026

Дэлхий нийтийн нийтлэг сайн сайхан, тогтвортой хөгжил, хүний сайн сайхан байдал, ирээдүй хойч үеийн төлөө хариуцлагатай бизнес эрхэлж буй бүх байгууллага, хувь хүмүүсийг энэхүү хамтын үйл хэрэгт нэгдэхийг уриалж байна. Эдийн засгийн ашиг орлогоос давж, нийгмийн хариуцлага, ёс суртахууны үнэт зүйлсийг дээдэлсэн бизнесийн оролцоо нь дэлхий нийтийн тогтвортой байдал, урт хугацааны хөгжил цэцэглэлтийн үндсэн тулгуур билээ.❤️❤️🙏🙏🇲🇳🇲🇳🌏🌏🌏🌏🌏
Үүний зэрэгцээ хүний аюулгүй байдалд үл хайхран, энх тайвныг доройтуулж, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг өдөөх аливаа үйл ажиллагаа нь хүн төрөлхтөнд урт хугацаанд үр өгөөж авчрах боломжгүй гэдгийг тодорхой илэрхийлэх нь зүйтэй. Ийм үйлдэл нь ухаалаг, алсын хараатай шийдвэр бус, харин нийгмийн эв нэгдэл, харилцан итгэлцэл, хүний амь насанд ноцтой хохирол учруулдаг богино хугацааны, хувиа хичээсэн хандлагын илрэл юм.💖💖💖💕💕💕🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🌏🌏🌏🇲🇳🇲🇳🙏🙏
Иймд бид хүчирхийллээс илүү яриа хэлэлцээг, сөргөлдөөнөөс илүү хамтын ажиллагааг, нэг талын үйлдлээс илүү хамтын хариуцлагыг сонгохыг уриалж байна. Жинхэнэ ахиц дэвшил, тогтвортой эдийн засгийн өсөлт, дэлхий нийтийн итгэлцэл нь энх тайван, шударга ёс, хүний эрхийг хүндэтгэх зарчмуудаас салшгүй холбоотой.📖🌏🙏🙏🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️❤️❤️❤️❤️❤️❤️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️
Дэлхийн ирээдүйг тодорхойлох шийдвэрүүд өнөөдөр бидний гарт байна. Иймд бизнес, төр засаг, иргэний нийгэм хамтран хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг хамгаалж, энх тайванд суурилсан хөгжилд бодит хувь нэмэр оруулах нь бидний хамтын хариуцлага юм.📖📖🙏🙇🏻‍♀️
Миний эрхэлж буй үйл хэрэг нь энгийн атлаа гүн утгатай зорилгод чиглэдэг. Бид хүүхдүүдийг номтой нөхөрлүүлж, мэдлэгийг тэдний амьдралын бат бөх, урт хугацааны суурь болгохыг зорьдог. Үүний зэрэгцээ хүүхдийн боловсролын гол тулгуур болсон аав ээж, асран хамгаалагчдыг дэмжиж, тэдний итгэл, оролцоог бэхжүүлэхэд анхаардаг. Мөн ирээдүйг бүтээгч багш нарыг урамшуулж, тэдэнд дэлхийн өнцөг булан бүрт орших соёл, мэдлэгийн бэлгэ тэмдэг болсон шилдэг номын сангуудаар хамтдаа аялж, суралцаж, туршлага солилцох боломжийг бүрдүүлдэг.🎓👨‍🎓👩‍🎓👩‍💻
Аялал бүр, уулзалт бүр, хамтын уншлага бүр нь хүүхдийн ертөнцийг тэлж, багшийн урам зоригийг сэргээж, гэр бүлийн итгэлцлийг бэхжүүлдэг. Эдгээр нь дуу чимээгүй атлаа урт хугацаанд нийгмийг өөрчилж чаддаг энх тайвны чухал хөрөнгө оруулалт юм🌏🌏🌏
Гэвч дайн тулаан, зөрчил мөргөлдөөн нь ийм бүтээлч, эерэг санаачилгуудад шууд болон шууд бусаар заналхийлж, хүүхдүүдийг номоос, багш нарыг урам зоригоос, гэр бүлүүдийг итгэл найдвараас нь холдуулах аюул дагуулж байна. Боловсролоор дамжуулан энх тайвныг бүтээх эдгээр хүчин чармайлтыг хүчирхийлэл, мөргөлдөөний улмаас тасалдуулж, алдах ёсгүй🙏🙏🙏
Иймд бид хүүхэд, мэдлэг, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг төвдөө тавьсан энэхүү санаачилгуудыг хамгаалж, дэмжихийг олон улсын хамтын нийгэмлэгээс уриалж байна. Хүүхдийн ном унших дуу хоолой хэзээ ч намжих ёсгүй. Багш нарын мөрөөдөл бүдгэрч болохгүй. Боловсролоор дамжуулан энх тайвныг бүтээж буй аливаа санаачилга дайн тулааны золиос болж болохгүй!!!🌏🌏🌏🌏🌏

💕💕💕💕💕💕🙏🙏🙏🙏🙏🙏🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏🌏

We call upon all organizations and individuals engaged in responsible business for the global common good, sustainable development, human well-being, and the future of coming generations to join this collective effort. Beyond economic profit, business participation that upholds social responsibility and ethical values remains a fundamental pillar of global stability and long-term prosperity.💕💕💕🌏🌏🌏🙏🙏🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙏🙏🙏🙏🙏🙏

At the same time, it is necessary to state clearly that any activity which disregards human security, undermines peace, and contributes to the escalation of conflict and war cannot deliver lasting benefits to humanity. Such actions do not represent wise or forward-looking decisions; rather, they reflect short-term, self-interested approaches that erode social cohesion, trust, and human life.🙏🙏🙏🙏🌏🌏🌏🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙏🙏🌏🌏🌏🌏🌏🌏🌏

We therefore urge a collective choice in favor of dialogue over violence, cooperation over confrontation, and shared responsibility over unilateral action. Genuine progress, sustainable economic growth, and global trust are inseparable from peace, justice, and respect for human rights.🙏🙏🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🌏🌏❤️❤️❤️💕💕

The decisions that shape the future of our world are being made today. For this reason, it is our shared responsibility—across business, governance, and civil society—to work together to safeguard the common interests of humanity and to make tangible contributions to peace-centered development.💕💕💕💖💖🌏🌏🙏🙏🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙏🙏🙏🙇🏻‍♀️🙇🏻‍♀️❤️❤️❤️📖📖📖📖📖🎓👩‍🎓👩‍🎓👩‍🎓👨‍🎓👨‍🎓🎓🎓📖📖📖📖📖📖📖

My own work is guided by a simple yet deeply meaningful purpose. We strive to connect children with books and to make knowledge a strong and enduring foundation in their lives. We support parents and guardians, who form the cornerstone of children’s education, by strengthening their confidence and engagement. We also encourage and uplift teachers—the architects of future generations—by creating opportunities for them to travel together, to learn, and to exchange experiences through visits to some of the world’s most inspiring libraries, symbols of culture and shared human knowledge.🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙏🙏🙏🙏🌏🌏🌏📖📖💖💖💖💕💕💕💕💕💕💕💕💕💕

Each journey, each encounter, and each shared reading experience expands a child’s world, renews a teacher’s sense of purpose, and reinforces trust within families. These efforts represent a quiet yet powerful investment in peace—one that transforms societies over time.💕💕❤️❤️🌏🌏🙏🙏🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️💖💖💖💕💕💕💕💕

However, war and conflict directly and indirectly threaten such constructive initiatives. They separate children from books, teachers from inspiration, and families from hope. We must not allow educational and peace-building efforts to be disrupted or lost to violence and conflict.🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️📖📖📖📖📖📖❤️❤️❤️🌏🌏🇲🇳🇲🇳🙏🙏🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳

We therefore call upon the international community to protect and support initiatives that place children, knowledge, and humanity at their center. The sound of children reading must not be silenced. Teachers’ dreams must not fade. Initiatives that build peace through education must never become casualties of war. 💖💖💕💕🙏🙏🙏🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️🙇🏻‍♀️
Global Compact

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Support Account Security posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Ulaanbaatar.